НордАрт 2019 – Олон улсын үзэсгэлэнд Монголын 23 уран бүтээлчдийн бүтээл оролцохоор шалгарчээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-04-18 12:59 GMT+8

ХБНГУ-д жил бүр зохиогддог НордАрт-Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнг энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулж байна.

Европтоо хамгийн далайцтай энэхүү томоохон үзэсгэлэнд ХБНГУ Монгол Улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, НордАрт Монгол Улсын хамтын ажиллагааны 5 жилийн ойн хүрээнд Монгол Улсын 3 дахь удаагийн бие даасан павильон „Хөрстөд ор шихуй: Хүршгүйтэй учрахуй“ сэдвээр НордАрт 2019-т тусгай төслийн хүрээнд зохион байгуулагдаж, манай 23 уран бүтээлчид 53 бүтээлээрээ Монгол Улсаа төлөөлөн оролцохоор боллоо.

2019 оны зургаадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 13-ны өдрүүдэд зохиогдох уг үзэсгэлэнд ойролцоогоор 102 орны 3000 гаруй уран бүтээлчид бүртгүүлснээс 200 уран бүтээлчдийн уран зураг, гэрэл зураг, уран баримал, инстоляци чиглэлийн уран бүтээлүүд шалгарчээ.

Үзэсгэлэн нь үзэгч, судлаачдад эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, тэдгээрийн хөгжил дэвшил, мөн тэдний ижил төстэй талуудыг тодотгон харуулах, жинхэнэ франц, цаашилбал, барууны үзэл бодол, харах өнцгийг шинжин судалж үзэх зорилго, боломжийг олгож байна.

Бүтээл бүр өөрийн гэсэн түүх, өнгө аясыг өгүүлэх бөгөөд хамтдаа урлагийн гайхалтай цогц үзэмжийг хослуулан нэгэн дор амилах юм.

Дэлхийн олон орон оролцож байгаа уг үзэсгэлэнгийн энэ оны Онцлох Орноор зохион байгуулагчид Франц Улсыг нэрлэж байгаа юм.

НордАрт-ын Ерөнхий куратор Вольфганг Грамм, кo-куратор Инга Ару нaр Францын павильоны куратор Жероме Котинет Афайзтай хамтран „Some of Us“ нэрийн дор зохион байгуулагдаж байгаа энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд Францын эмэгтэй уран бүтээлчдийг дэмжин ажиллаж байна.

Эдгээр уран бүтээлчид нь 60-аад оны сүүлч 90-ээд оны эхээр төрсөн үе үеийн төлөөллүүд бөгөөд сүүлийн жилүүдэд эх орондоо төдийгүй хилийн чанадад өндрөөр үнэлэгдэж байгаа эмэгтэй  юм.

Үзэсгэлэн нь үзэгч, судлаачдад эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, тэдгээрийн хөгжил дэвшил, мөн тэдний ижил төстэй талуудыг тодотгон харуулах, жинхэнэ франц, цаашилбал, барууны үзэл бодол, харах өнцгийг шинжин судалж үзэх зорилго, боломжийг олгож байна.

Энэ жилийн “Онцлох Орон” Франц Улсын павильон нь Франц Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд хатагтай Анне Марий Дескоутн ивээл дор зохион байгуулагдаж байна.

НордАртын зүгээс 2015, 2016 онуудад  Монгол Улсын бие даасан павильонд “Монгол уран бүтээл”-ийг тухай бүр 80-100 мянган урлаг сонирхогчдод өргөн хүрээтэй танилцуулах томоохон боломжийг олгож байсан ба энэ удаад манай уран бүтээлчид уран зураг, уран баримал, каллиграф, инстоляц, видео арт, орон зайн инстоляц төрлийн бүтээлүүдээс сорчлон, өөрийн гэсэн өвөрмөц өнгө аястай нэгдмэл үзэсгэлэнг толилуулах гэж байна. 

2019 оны НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол улсыг төлөөлөхөөр сонгогдсон 23 уран бүтээлчийн ажлууд хэдийгээр илэрхийлэл, хэлбэр, хэллэгүүдийн хувьд харилцан адилгүй боловч хөрстөд оршихуй хийгээд хүршгүйтэй учрахуйн огтлолцол болон заагийг эцэлгүйгээр эрэлхийлснээрээ нэгэн үзэл санаан дор нэгдэж байгаа болно.

Cоёлын Элч, соёл урлагийн менежер О.Оюунтуяа ба урлаг судлаач, менежер Ж.Бодьбаатар нар НордАртын ерөнхий кураторуудтай нэг баг болон жилдээ хамтран ажиллаж байна.

Түүнчлэн үзэсгэлэнгийн „ACO Wagenremise“ талбайд 30 жилийн өмнө нэгдэж, томоохон цар хүрээтэй, чанартай урлагийн бүтээлүүдийг туурвих болсон хойд Германы реалист уран бүтээлчдийг онцгойлон авч үзэж, уран бүтээлүүдийг нь толилуулах болно. 1989 оны намар Европын улс төрийн байдал хөл хөдөлгөөнтэй болж эхлэх үеэр Николаус Стёртенбэкэрийн санаачилгаар уран бүтээлчдийн хүрээлэл, нэгдэл үүсч, уран зургийн объект тусагдахууныг зурах шинэ хэлбэрийг хайж эхэлсэн бөгөөд өөрийн гэсэн хэв маягийг бий болгож чадсан юм.

Энэ онд НордАрт Хятадын уран бүтээлчдийн оргил бүтээлүүдээс үзэсгэлэндээ дахин тавихаар болсон байна. Лю Ровангийн ер бусын Хүн сармагчин, Шү Биний Галт шувуу бүтээлүүдээс гадна Дэн Гуо Яны Ноагийн цэцэрлэг, Ши Жиан Жуны Вавилионы оршин суугч бүтээлүүдийг үзэж сонирхож болох нь ээ.

Үүнээс гадна НордАртын зүгээс 2018 онд үзэгчдийн шагнал хүртсэн Шиан Жин, Зиан Дали, Екатерина Цахарова болон Ханс Юлиус, Ёханна Альман нарын нэрэмжит шагналтан буюу НордАртын шагналын сан болох 10 мянган еврогийн эзэн Чех Улсын уран бүтээлч Михал Габриел нар уригдан шинэ уран бүтээлээрээ оролцоно.

НордАрт үзэсгэлэн нь өөрийн гэсэн онцлогтой бөгөөд эртний уламжлалтай, 120 гаруй жилийн түүхтэй төмөр цутгах газрын буурин дээрх уужим цэлгэр цэцэрлэгт байгууламж бүхий талбайд зохион байгуулагддаг юм.

Күнстверк Карлсхютте бол олон улсын хэмжээнд өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг Герман улсын Бюделсдорф хот дахь АCО группын ашгийн бус соёлын байгууллага юм. Энд олон улсын төрөл бүрийн үзэсгэлэн, концерт, уран зохиол, киноны танилцуулгууд зохион байгуулагддаг. Гол үүрэг бүхий байгууллага НордАрт нь Европын орчин үеийн урлагийг сурталчлан таниулах зорилготой. Ерөнхий куратор Вольфганг Граммын жил бүр шинээр гаргасан төслийн дагуу Европтоо хамгийн томд тооцогддог энэхүү үзэсгэлэнг  зохион байгуулдаг юм.

НордАрт үзэсгэлэн нь өөрийн гэсэн онцлогтой бөгөөд эртний уламжлалтай, 120 гаруй жилийн түүхтэй төмөр цутгах газрын буурин дээрх уужим цэлгэр цэцэрлэгт байгууламж бүхий талбайд зохион байгуулагддаг юм.

Карлсхюттегийн асар том танхим нь 22 мянган метр квадрат талбайтай бөгөөд ACO группын эдийн засгийн байгууламж болон 80 мянган метр квадрат бүхий хөшөө дурсгалаас бүрдсэн цэцэрлэгт хүрээлэнтэй.

2011 оноос эхлээд Күнстверк Карлсхютте нь Шлесвиг-Хольштайн мужийн олон улсын найрал хөгжмийн их наадмыг зохион байгуулах гол газар нь болоод байна. ACO группын Торманхалле концертын танхим нэг дор 1.200 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Дэлхий дахины уран бүтээлчдийг холбож байдаг НордАрт болон Шлесвиг-Хольштайн мужийн классик хөгжмийн фестиваль нь хоёулаа дүрслэх болон хөгжмийн урлагийн нарийн зохицолгоо, хослолыг харуулж буй тод жишээ бөгөөд урлагийн олон төрлийг нэгтгэсэн чиглэл „cultural crossover“ хөгжүүлэхэд өөрийн гэсэн үнэтэй хувь нэмрийг оруулж байна.

2015 оноос эхлээд хөгжмийн фестивалийн концертууд нь НордАртын дотоод танхимд тавигдаж байгаа. Күнстверк Карлсхюттегийн үйл ажиллагааг гэр бүл – ноён Ханс Юлиус, хатагтай Ёханна Альман нар удирдан явуулдаг юм.

“Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮ ТББ”–н мэргэжлийн баг албан ёсны хамтын ажиллагааны түншээр “НордАрт”-тай хамтран Монгол Улсын 3 дахь Павильоны нэгдсэн зохицуулалт, менежментийг үргэлжлүүлэн удирдан ажиллаж байна.

“НордАрт 2019” үзэсгэлэнгийн Монгол Улсын Павильоны хамтын ажиллагааны албан ёсны түншүүд нь  МУ-ын ГХЯ-ны Гадаад Сурталчилгаа, Соёлын Харилцааны Газар, БСШУСЯ, ЗГ-ын хэрэгжүүлэх агентлаг Соёл Урлагийн Газар ба ХБНГУ-д суугаа Монголын Элчин Сайдын Яам болно.

НордАрт-д Монгол Улсыг төлөөлөн оролцох  уран бүтээлчид:

  1. Лхагвагийн Амарсанаа
  2. Болдын Бадрал
  3. Болдбаатарын Батжин
  4. Цэдэнпилийн Баттөр
  5. Алгаагийн Болормаа
  6. Дэчиндоржийн Булгантуяа
  7. Сэрээтэрийн Дагвадорж
  8. Дагвадоржийн Дөлгөөн
  9. Түмэннастын Даваасамбуу
  10. Очирбатын Энхтайван
  11. Пүрэвийн Ганбат
  12. Цэндийн Ган-Эрдэнэ
  13. Лхамсүрэнгийн Ганхуяг
  14. Ариунболдын Жавхлан
  15. Эрдэнэхүүгийн Халиунаа
  16. Батмөнхийн Намуун
  17. Оюунпүрэвийн Ням-Очир
  18. Аюурзанын Очирболд
  19. Уранчимэгийн Одмаа
  20. Сэр-Одын Саранцацралт
  21. Самандбадраагийн Тамир
  22. Жамбалын Түвшинжаргал
  23. Баясгалановын Жигжит

Эх сурвалж: Соёл урлагийн газар 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ