“Shanghai Auto Show” тансаг зэрэглэлийн цахилгаан автомашинуудыг танилцуулж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
BloombergTV.mn

2019-04-20 11:35 GMT+8

“Shanghai Auto Show”-ийн үеэр автомашин үйлдвэрлэгчид илүү хол зай туулах чадвартай, тансаг зэрэглэлийн цахилгаан хөдөлгүүрт загваруудаа танилцууллаа. Тухайлбал, 10 мянган ам.доллароос хямд үнэтэй жижиг оврын хэд хэдэн автомашин болон SUV загваруудыг танилцуулаад байна. 

Үүнээс онцлууштай нь “Nissan Leaf”-ийн платформ дээр суурилсан “Sylphy Zero Emission” загварын бүрэн цахилгаан автомашин юм. Энэхүү хямд өртөгтэй автомашиныг өнгөрсөн оны наймдугаар сараас БНХАУ-д борлуулж эхлээд байгаа ажээ. 

БНХАУ цэнэг хураагуурын технологиор Европ, АНУ, Японы хойно яваа ч маш хурдацтай хөгжиж байна. Өнгөрсөн онд л гэхэд бүрэн цахилгаан, хосолмол хөдөлгүүрт автомашины борлуулалт 60 хувиар өсжээ.

"BMW"-ийн ТУЗ-ийн гишүүн Питер Нота “БНХАУ-ын дундаж давхарга нэмэгдэж байгаа учир тус улсын тансаг зэрэглэлийн сегмент цаашид ч улам тэлнэ гэдэгт бид бүрэн илтгэлтэй байна. Энэ оны эхний улиралд бид 10 хувийн өсөлт үзүүлнэ гэж би өмнө нь хэлж байсан. Үүний нэг шалтгаан нь өнөөдөр танилцуулж буй шинэ загвар “BMW X3 M” юм. Өнөөдөр бид Шанхайд гурван шинэ загвараа танилцууллаа. Иймээс бид БНХАУ-д энэ жил 5-9 хувиар өснө гэсэн бүрэн итгэлтэй байна” гэж онцоллоо.

Харин “Nissan"-ийн Цахилгаан хөдөлгүүрт автомашин хариуцсан захирал Ник Томас “Засгийн газрын томоохон дэмжлэгийн ачаар цахилгаан автомашины зах зээл цаашид хэрхэн өсөхийг төсөөлж мэдэхгүй байна. Цахилгаан автомашины хувьд БНХАУ бол гайхалтай зах зээл. Одоо ажиглагдаж буй зүйл нь Засгийн газар үйлдвэрлэлийг түргэсгэх томоохон түлхэц болж өгч байна. Хэрэглэгчид дунд цахилгаан автомашины эрэлт маш өндөр байгаа. Тэдэнд нэг шөнийн дотор бүрэн цэнэглэгддэг хурдтай, хүчтэй цахилгаан автомашин хэрэгтэй байна. “Nissan”-ийн хувьд бид өөрсдийн шинэ стратеги дор энэ бүгдийг цогцлуулахаар ажиллаж байгаа” гэсэн байна.

Б.Төгсбилиг | @TugsbiligB

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 445 санал өгсөн байна.

Дээшээ