Хиймэл оюун ухаан спортын шинэ төрөл бий болгов

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-04-18 13:55 GMT+8

Дэлхийн олон оронд салбартай дизайны агентлаг болох AKQA “Speedgate” нэртэй спортыг хиймэл оюун ухаан ашиглан бий болгожээ. Ингэхдээ тэд 400 гаруй спортын төрлийн мэдээллийг хиймэл оюун ухаанд суулгасан бөгөөд тэрхүү мэдээлэл дээр үндэслэн тус хиймэл оюун ухаан өөрийн гэсэн уриа, дүрэм, нэртэй Speedgate-ыг бүтээсэн байна. Хиймэл оюун ухаан шинээр 1000 гаруй спортын төрлийг зохиосон бөгөөд тэдгээрээс тоглох боломжгүйг нь хассанаар Speedgate тунаж үлджээ.

Тэмцээний ерөнхий мэдээлэл

Уг спортод тус бүр 6 хүнтэй 2 баг өрсөлдөх бөгөөд талбай дээр байрлах 3 “нээлттэй” хаалгаар бөмбөгийг оруулснаар оноо авах аж. Оноо авахын тулд бөмбөгийг заавал өшиглөнө. Харин бусад үед гараа ашиглан дамжуулж болох гэнэ. Мөн тоглогч нэг байрандаа 3-аас дээш секунд зогсох, тоглож байх явцдаа эсрэг багийн тоглогчийг түлхэх, өшиглөх хориотой. Speedgate-ын дүрмийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны сайтаас нь авч болно.

Speedgate-ын танилцуулга бичлэг

Хиймэл оюун ухааны 10,400 спортын логон дээр үндэслэн бий болгосон Speedgate-ын логонууд

Хэдийгээр уг спортыг AKQA дотоод арга хэмжээнийхээ үеэр зохиосон ч албан ёсоор бүртгүүлж, тэмцээн зохион байгуулахаар холбогдох хүмүүстэй уулзаж байгаа аж. Speedgate сагсанбөмбөг шиг хүн бүрийн мэддэг спортын төрөл болох магадлал багатай ч хиймэл оюун ухааны хэрэглээ асар ихийг харуулсан жишээ болж байгаа юм.

Эх сурвалж: Engadget

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ