Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр” хүн амын дунд элэгний вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, хепатитийн С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилготой.
Хөтөлбөр 2017 онд эхэлсэн бөгөөд 2020 он хүртэл үргэлжилж 15-аас дээш насны бүх хүнд элэгний В, С вирусийн халдварыг илрүүлэх арга хэмжээг зохион байгуулна.
2017 онд В,С вирусийн халдвартай байх өндөр эрсдэлтэй бүлэг буюу 40-65 насны иргэдийг шинжилгээ, оношилгоо, эмчилгээнд хамруулсан юм. Эрүүл мэндийн даатгалын сангаас С вирусийн халдвар илрүүлэх, вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний зардлыг 100 хувь, вирусийн эсрэг эмчилгээний нэг хайрцаг эмэнд 210 000 төгрөгийн эмийн үнийн хөнгөлөлт үзүүлж нийт 353,445 хүн буюу зорилтот насны хүн амын 47,1 хувийг нь хамруулсан байна.
Өнгөрсөн онд элэгний вирусийн эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 11,859,300.0 төгрөгийг зарцуулсан
2018 оноос “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн II шатны зорилтыг хэрэгжүүлж 15-аас дээш насны даатгуулагчид элэгний В, С вирус илрүүлэх, баталгаажуулах болон идэвхжил тодорхойлох шинжилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцахаар шийдвэрлэсэн. Үүний үр дүнд өнгөрсөн онд В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд 15-аас дээш насны нийт 695,375 хүн хамруулахаас 510,239 хүнийг шинжилж, тухайн насны бүлгийн хүн амын 74.,3 хувийг хамруулжээ.
Мөн вирусийн эсрэг эмчилгээний эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 60 хувийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэж, элэгний С вирусийн эсрэг эмийн жагсаалтанд хоёр нэр төрлийн эмийг хавсарч хэрэглэхээр шинээр нэмж оруулсан байна.
Өнгөрсөн онд элэгний вирусийн эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 11,859,300.0 төгрөгийг зарцуулсан байна. ЭМДЕГ 2019 онд нийт 1.053.960 хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьж Эрүүл мэндийн даатгалын сангаас 32,7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Үүнд В, С вирусийн халдвар илрүүлэх, баталгаажуулах, ачаалал тоолох шинжилгээний болон вирусын эсрэг эмчилгээний эмийн үнийн зардал багтана. Элэгний В,С вирусийн идэвхжил тоолох, шинжилгээ хийх 28 лабораторитай даатгалын гэрээ байгуулан, өнөөдрийн байдлаар нийт 99.213 даатгуулагчийг хамруулсан байна.
Мөн эрүүл мэндийн цахим системд нэвтрэх эрх бүхий элэгний эмгэгээр мэргэшсэн нарийн мэргэжлийн 292 эмч С вирусийн эсрэг эмийг бичиж байна. Эдгээр эмчийн олгосон цахим жороор даатгалын гэрээтэй 150 эмийн сангаар элэгний вирусийн эсрэг эмийг хөнгөлөлттэй олгож өнөөдрийн байдлаар 2.064.332.154 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулаад байна.
Энэ онд эрүүл мэндийн салбарынхан элэгний Д вирусийн эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулж шинэ эмчилгээг эхлүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Түүнчлэн 2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах зорилт тавьсан.
Эрүүл мэндийн даатгалын байгууллагын хийх дээрх ажлууд нь элэгний В,С вирусийн халдварыг эрт илрүүлж, хяналтад авч эрүүлжүүлэх боломжийг бүрдүүлэх ач тустай юм. Иймд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт идэвхтэй оролцохыг даатгуулагдадаа уриалсан юм.
Шинжилгээ хийх лабораториуд болон хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын /www.emd.gov.mn/ сайтаас авч болно.