"Монгол Контент" компаниас Мобиком, Юнителийн хэрэглэгчдийн дунд хоёр сарын хугацаатай урамшууллыг зарлаад байсан юм. Монгол Контент ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганзориг өнөөдөр урамшууллын ялагчдад шагнал гардуулан өглөө.
Ялагчид HiTone (Mobicom) болон UniMusic (Unitel) үйлчилгээнээс утсандаа дуу татан авч урамшуулалд оролцон Тайланд улсаар аялах эрх төдийгүй алдарт дуучин Эд Шираны "Divide World Tour" тоглолтыг хосоороо үзэх боломжийн эзэд болцгоосон юм.
Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ялагчдыг www.gogo.mn сайтаар ШУУД дамжуулалт хийн шалгаруулжээ.
Говь-Алтай аймгаас Мобикомын 992667** дугаартай HiTone үйлчилгээний хэрэглэгч Д.Баярцэцэг урамшууллын ялагчаар тодорчээ.
ШАГНАЛАА ГАРДАЖ АВАХ ГЭЭД ӨЧИГДӨР НУТГААСАА ГАРААД ХҮРЭЭД ИРЛЭЭ
Монголын залуу гэр бүл Тайланд руу хамтдаа аялна гээд сэтгэл ихэд хөөрч байгаа талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

HiTone үйлчилгээний хэрэглэгчдээс ялагч болсон Д.Баярцэцэгийн нөхөр Г.Түвшинжаргал “Сэтгэгдэл өндөр байна. Манай эхнэр урамшууллын ялагч болсондоо маш их баяртай байгаа. Бид өмнө нь гадаад явж үзээгүй, азтан болж байгаагүй.
Сугалаанд итгэдэггүй байсан ч өөрөө азтан болоод итгэдэг юм байна. Бид Говь-Алтай аймгийн төвд амьдардаг. Шагналаа гардаж авах гээд өчигдөр нутгаасаа гараад хүрээд ирлээ. Манай эхнэр HiTone үйлчилгээнээс дандаа дуу татаж авдаг байнгын хэрэглэгч" гэлээ.
Юнителийн UniMusic үйлчилгээний хэрэглэгчдээс 804553** дугаартай Ж.Наранхүү урамшууллын ялагчаар тодров.

УРАМШУУЛЛЫН ЯЛАГЧ БОЛСНОО МЭДЭЭД БАЯРЛААД УЙЛЧИХСАН
Бага охины хамт Тайланд руу анх удаа аялах гэж байна хэмээн баярлан ярих Ж.Наранхүүгийн сэтгэгдлийг сонслоо.

Тэрээр “Unimusic үйлчилгээний хэрэглэгчдийн дунд зарласан урамшууллын ялагч болсон талаар Юнител компаниас над руу залгаж хэлсэн. Энэ мэдээг сонсоод үнэмшээгүй. Удахгүй Монгол Контент компаниас холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.
Тэр өдөржингөө ялагч болсондоо итгэж өгөхгүй шокийн байдалтай явсан. Одоо ч гэсэн сэтгэл хөдлөөд байна. Би баярласан, гомдсон мэдрэмжээ шууд илэрхийлдэггүй дотогшоо төрлийн хүн. Гэхдээ тэр үед баярласандаа болоод уйлчихсан.
Би хоёрдугаар сарын сүүлээр утсандаа дуучин С.Ганзоригийн Богд хан уул дууг татсан. Хэдэн мянган дугаар дундаас шалгарч ялагч болно гэдэг үнэхээр гайхалтай мэдрэмж” гэв.
Ялагчид маань Тайландын Бангкок хот, Патаяа арлаар 6 өдөр 5 шөнө аялан, дуучин Эд Шираны "Divide" тоглолтыг үзээд ирэх нь ээ. Аян зам нь өлзийтэй сайхан байх болтугай!