Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Энэ түүхэн ойг угтан Монголбанкнаас зургаан ном хэвлүүлжээ. Мөн өнөөдөр “Эдийн засгийн бодлогын чуулган 2019” хурлыг зохион байгууллаа.
Хурлын эхэнд Монголбанкны ахлах эдийн засагч Д.Ган-Очир өнгөрсөн 95 жилийн хугацаанд манай банкны салбар нэг шатлалтайгаас хэрхэн хоёр шатлалтай болж хөгжсөн, үндэсний мөнгөн тэмдэгтийг анхлан хэрэглээнд нэвтрүүлсэн түүх зэргийг дэлгэрэнгүй танилцуулав.
Дараа нь “Банкны хөгжил 95 жил” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Харин үдээс хойш санхүүгийн салбарын дархлаа, санхүүгийн салбарын ирээдүйд тооцогдож буй финтекийн хөгжлийг хэлэлцсэн юм.
Бүтэн өдрийн турш үргэлжилсэн хуралд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагууд, их сургуулийн багш нар, эдийн засагчид оролцож, байр сууриа илэрхийлсэн юм.