Японы мэргэжлийн сүмо бөхөд “Барүто” нэрээрээ бидний танил болсон Эстоны сүмоч Кайдо Кёвельсон улсынхаа парламентын гишүүнээр сонгогдсон байна. Эстон улсын парламентийн сонгууль өнгөрсөн сард болсон бөгөөд Маарду хотын захирагч 944 саналаар ялалт байгуулсан ч хотын захирагчийн ажлаа үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна.
Иймээс түүнтэй өрсөлдөж 642 санал цуглуулсан Барүто парламентын гишүүн болжээ. 2004 онд мэргэжлийн сүмод хөл тавьж, ердөө 2 жилийн дараа “макүүчи” зиндаанд дэвшиж чадсан Барүто 2012 оны “Хацү” башёд озэки цолтойгоор түрүүлж байсан билээ. Тухайн үедээ 188кг жинтэй байсан Барүто дээд зиндааны хамгийн хүнд жинтэй бөхчүүдийн нэгээр нэрлэгдэж байлаа.
Бэртэл гэмтлээс салахгүй байсан Барүто 2013 оны 9-р сард сүмогоос зодог тайлж, холимог тулааны спортоор Японы “Rizin” холбоонд 4 тулаан хийж, гуравт нь ялалт байгуулжээ. Харин өнгөрсөн оноос эх нутагтаа ирж, улс төрд хөл тавьсан юм. 34 настай Барүто парламентын гишүүнээр ажиллах хугацаандаа Эстон, Япон улсуудыг холбох гүүр нь байх болно хэмээн хэлсэн байна.
А.Одбаяр