ӨМНӨГОВЬД 850 ХҮНИЙ СУУДАЛТАЙ ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ШИНЭ ТЕАТР БАРЬЖ БАЙНА
Өмнөговь аймгийн төвд 850 хүний суудалтай орчин үеийн чанар стандарт, шийдэл бүхий Хөгжимт жүжгийн театр байгуулж байна. Өдөр бүр 60 ажилчин тус барилга дээр ажиллаж байгаа бөгөөд гэрээнд тусгагдсаны дагуу 2019 оны арваннэгдүгээр сард театрын шинэ барилгыг дуусгаж ашиглалтад оруулах аж.
Тус аймаг 2019 оныг салбарын хувьд "Соёлыг дэмжих жил" болгон зарлаж нийт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 340 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ КАПИТАЛ БАНКИНД БАЙРШУУЛСНЫГ ХЭН ЮУ ГЭЖ ТАЙЛБАРЛАВ
Капитал банк дампуурахад төрийн буюу татвар төлөгчдөөс хуримтлуулсан 340 орчим тэрбум төгрөг гацаад байгаа талаар салбарын сайд нь мэдээлсэн. Тодруулбал,
- Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум,
- Эрүүл мэндийн даатгалын сангийн 134.9 тэрбум,
- Хөгжлийн банкны 52 тэрбум,
- ЖДҮХС-ийн 47 тэрбум төгрөг тусбүр Капитал банкинд байршиж байв.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.
ЧУУЛГАН: М.ЧИНБАТ, С.АЛИМАНЦЭЦЭГ НАРЫГ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧООР ТОМИЛЛОО
Хууль зүйн байнгын хорооны дөрөвдүгээр сарын 17-ны хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжсэн.
Нэр дэвшигч Максимын Чинбат нь Сүхбаатар аймагт төрсөн, 46 настай эрэгтэй. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1989 онд Сүхбаатар аймаг, Наран сумын 8 жилийн сургууль, 1991 онд Сүхбаатар аймаг, Баруун-Урт, 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгссөн байна. 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй.
Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд нэр дэвшигч Содонгийн Алиманцэцэг нь 47 настай, эмэгтэй. Нөхөр, хүүхэд ам бүл тав. Тэрбээр 1990 онд 10 жилийн 3 дугаар сургуулийг төгсөж, 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн байна. Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй.
ЕБС-ИЙН УЛСЫН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ ГАРЛАА
Ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12 дугаар ангийн сурагчид буюу бага, дунд, бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс авах шалгалтын хуваарийг Боловсролын үнэлгээний төвөөс гаргажээ.
ОН ГАРСААР ЭЛЭГНИЙ В,С ВИРУСИЙН ИДЭВХЖИЛ ТООЛОХ ШИНЖИЛГЭЭНД 99.213 ДААТГУУЛАГЧИЙГ ХАМРУУЛЖЭЭ
Өнгөрсөн онд элэгний вирусийн эсрэг эмийн үнийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 11,859,300.0 төгрөгийг зарцуулсан байна. ЭМДЕГ 2019 онд нийт 1.053.960 хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьж Эрүүл мэндийн даатгалын сангаас 32,7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Үүнд В, С вирусийн халдвар илрүүлэх, баталгаажуулах, ачаалал тоолох шинжилгээний болон вирусын эсрэг эмчилгээний эмийн үнийн зардал багтана. Элэгний В,С вирусийн идэвхжил тоолох, шинжилгээ хийх 28 лабораторитай даатгалын гэрээ байгуулан, өнөөдрийн байдлаар нийт 99.213 даатгуулагчийг хамруулсан байна.