Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн дансанд татварын буцаалтын мөнгийг өчигдрөөс шилжүүлж эхэллээ.
Анх удаа хувьдаа орон сууцны барилга барьсан, худалдан авсан эсвэл оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд 3 сая төгрөгийн татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах юм.
Улсын хэмжээнд нийт 68 мянга гаруй татвар төлөгч Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу орон сууцны болон сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхээр бичиг баримтаа бүрдүүлэн өгчээ.
Татварын ерөнхий газрын улсын байцаагч И.Мөнхцэцэг "Төрийн сангаас манайд өгсөн мэдээллээр дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлж материал өгсөн дарааллаар олгоно. Иргэдийн буцаалтыг тавдугаар сарын 15-ны дотор олгох төлөвлөгөөтэй байна" хэмээн мэдээлсэн. Дөрөвдүгээр сарын 20-нд амралтын өөр таарсан тул өмнө нь олгож эхэллээ хэмээн Төрийн сангийн мэргэжилтэн өгүүлэв.
УИХ-аар өнгөрсөн гуравдугаар сард Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.
Уг хуульд:
Амьдран суух зориулалтаар анх удаа орон сууц худалдан авсан, орон сууц барьсан бол нэг удаа 3 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол шинэ хуулиар 6 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд дээрх зохицуулалт заасан хугацаанаас хойш орон сууц авсан, барьсан иргэдэд хамаарах юм.