Умард дорнодын холбооны их сургуулийн судлаачид 42 мянган жилийн өмнө үхсэн унаганы биед шингэн цус, шээс байсныг олж тогтоожээ.
Задлан хийхэд унаганы дотоод эд эрхтнүүд, булчин нь улаавтар өнгөө хадгалсан байсан бөгөөд эрдэмтдийн ярьснаар энэ нь мөстлөгийн үеийн амьтдаас хамгийн сайн хадгалагдан үлдсэн амьтны сэг байна гэжээ.
Цельсийн -70 градус хүртэл хүйтэрдэг газар нутагт идээшиж амьдардаг байсан Лена гүүний унагыг /Equus lenensis буюу Лена адуу ч гэж хэлдэг/ Якутын Верхоянскаас 2018 оны зун олсон байна. Лена адуу нь Сибирьт 120-2 мянган жилийн өмнө амьдарч байжээ.
Занданшиж үлдсэн унагыг Батагайка хэмээх 1960-аад онд газрын доорх мөс хайлснаас бий болсон термокарст хөндийнөөс олсон байна. Тэндээс 2009 онд 4,4 мянган жилийн өмнө амьдарч байсан нас бие гүйцсэн адуу, мөн 8,2 жилийн өмнөх бизон үхрийн занданшсан тугалыг олжээ.
Энэ бүхэн хөлдүү байдалтайгаар 42 мянган жил хадгалагдсан байна
Төрөөд хоёр долоо хонож байхдаа үхсэн гэж үзэж буй уг унаганы гадна төрх байдал ч бүхэлдээ хадгалагдан үлдсэн байна. Унагыг Умард дорнодын холбооны их сургуулийн дэргэдэх музейд хүлээлгэн өгчээ.
Унага шаварт унасан бөгөөд удалгүй тэр дороо хөлдсөн учраас маш сайн хадгалагдсан гэж үзэж байна.
Саяхан музейн ажилчид унаганд задлан хийхэд судсанд нь шингэн цус байжээ. Амьтны дотоод эрхтнүүд, сүүл, дэл хэвээр үлдсэн байна.
“Ходоод гэдэснээс нь унага амьдралынхаа сүүлийн хоромд залгилсан лаг шавар олдсон. Судаснаас нь шингэн цус гарсан. Энэ бүхэн хөлдүү байдалтайгаар 42 мянган жил хадгалагдсан байна” хэмээн музейн захирал Семен Григорьев хэлжээ.
Өнгөрсөн оны дундуур тус сургуулийн эрдэмтэд Якутаас арслан заан, 2017 оны намар агуйн арслангийн гүег олсон байна.
Эх сурвалж: ТАСС, CNN