Венесуэлийн инфляцийн түвшин энэ онд 8 сая хүрч хамгийн золгүй эдийн засагтай орноор тодорчээ. Bloomberg-ийн “Misery Index” сүүлийн таван жилийн турш дэлхийн 62 улсын эдийн засгийн инфляц болон ажилгүйдлийн түвшнийг гаргаж байгаа юм.
Хамгийн золгүй эдийн засагтай улс орнууд инфляц болон ажилгүйдлийн түвшинтэйгээ тэмцэлдэж байна. Тэр дунд Венесуэл улсын засгийн газар 2016 оноос хойш эдийн засгийн үзүүлэлтээ олон нийтэд дэлгээгүй байна. Bloomberg-ийн “Café Con Leche” индексээс харахад тус улсын одоогийн инфляцийн түвшин 219,900 хувьд хүрсэн хэмээн тооцоолж байна.
Нөгөөтэйгүүр Тайланд хамгийн шилдэг эдийн засагтай улсаар тодорсон бол Швейцар удаалж, Сингапур гуравдугаар байранд оржээ. АНУ зургаан байр урагшлан 13, Их Британи дөрвөн байр урагшлан 16 дугаар байранд тус тус орсон байна.
Эх сурвалж: Bloomberg