Багагүй хугацааны туршид хэвлэл мэдээлэл болон үзэгчдийн анхаарлын төвд байсан Disney Plus-ийн дэлгэрэнгүй мэдээлэл ил болжээ.
Өдгөө хамгийн том стрийминг үйлчилгээ болох Нетфликсийн өрсөлдөгч гэгдэж буй Disney Plus ирэх 11-р сард албан ёсоор нээгдэх бөгөөд хураамж нь сарын 6.99 ам.доллар байх гэнэ. Үзэгч сард 6.99 ам.доллар төлснөөр Disney-ий эзэмшдэг Pixar, Marvel, Lucasfilm зэрэг олон жилийн түүхтэй студиудын алдартай кинонуудыг хүссэн цагтаа үзэх боломжтой болох юм. Түүнчлэн Disney өнгөрсөн сард 71 тэрбум ам.доллароор 20th Century Fox-г худалдан авсан учир алдарт The Simpsons цувралыг кино сандаа нэмэхээ зарлажээ. Мөн Marvel-ын зохиол дээр тулгуурласан гурав, Star Wars-ын зохиол дээр тулгуурласан хоёр телевизийн шоу нэвтрүүлэг хийхээ мөн мэдэгдсэн юм.
Ийнхүү Disney өөрийн гэсэн стрийминг үйлчилгээтэй болж байгаа учир Нетфликс зэрэг ижил төстэй үйлчилгээнүүдээс өөрсдийн контентуудаа шат дараатайгаар татаж эхэлсэн байна.
Disney Plus нээгдэх болсон нь гарцаагүй контент, кино урлагийн салбарын томоохон үйл явдлуудын нэг бөгөөд нэр хүндтэй компаниуд стрийминг үйлчилгээнд их хэмжээний хөрөнгө оруулж байгааг батлах бас нэгэн жишээ юм.
Эх сурвалж: The Guardian