Microsoft самбарын хэмжээтэй компьютерыг танилцуулав

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-04-19 16:50 GMT+8

Өнгөрсөн Лхагва гарагт Microsoft АНУ-ын Нью Йорк хотод арга хэмжээ зохион байгуулж хэдхэн хоногийн өмнө танилцуулсан 50 инчийн Surface Hub 2S-ын өөр нэгэн хувилбар болох 85 инчийн Surface Hub 2-г танилцуулжээ.

Surface Hub 2-ын гол зорилго нь багийн ажил, хурал, уулзалтыг илүү үр дүнтэй мөн хялбар болгох юм. 

50 инчийн Surface Hub 2S-ийн дэлгэцийн урт өргөний харьцаа нь 3:2 байсан бол том загвар болох 85 инчийнх нь 16:9 байх гэнэ. 85 инчийн Surface Hub 2-ийн дэлгэцийн хэмжээнээс өөрөөр үзүүлэлт, үнэ зэрэг мэдээллийг ил болгоогүй бөгөөд 2020 онд худалдаалж эхлэх ажээ.

Харин 50 инчийн Surface Hub 2S 9,000 ам.долларын үнэтэйгээр энэ оны 6-р сараас эхлэн худалдаалагдана.

Surface Hub 2S-ын товч үзүүлэлт:

Дэлгэц: 50 инч (3840 x 2560)
Процессор: Intel 8-р үеийн i5
Шуурхай санах ой: 8GB
Багтаамж: 128GB SSD
Жин: 28 кг
Батарей: Бүрэн цэнэглэсэн тохиолдолд 2 цаг ажиллана

Surface Hub 2S-ыг зөвхөн дэлгэцийн зориулалтаар ашиглаж болох ч үүний нэг онцлог нь хүчин чадлыг нь нэмж болдогт оршино. Тодруулбал, Surface Hub 2S-т таарах, илүү хүчин чадалтай процессорууд ирэх жилээс эхлэн худалдаанд гарах юм. Иймд хэрэглэгч өөрийн хэрэгцээндээ тохируулан Surface Hub 2-г компьютер эсвэл дэлгэц болгон ашиглаж болно.

The Verge сайтын хийсэн тойм бичлэг

Эх сурвалж: The Verge

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 936 санал өгсөн байна.

Дээшээ