HONEY LEMON хэрэглэхийн ач тус

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-04-19 12:04 GMT+8

100% цэвэр зөгийн бал, нимбэгийн хослол “Honey lemon”. Өмнөд Солонгос улсад хүний гар хүрээгүй унаган төрхөөрөө хадгалагдаж үлдсэн цөөхөн газруудын нэг нь “Чиак” уул юм. Уг уулын зөгийн бал нь хамгийн сайн чанарын цэвэр бал байдгаараа алдартай. “Honey lemon” эрүүл мэндийн ундааны гол орц зөгийн бал нь Чиак уулынх гэдгээрээ илүү үнэ цэнэтэй. Ингээд бүх насны хүмүүст зориулсан “Dong A Otsuka”  компанийн эрүүл мэндийн бүтээгдэхүүн “Honey Lemon”-ны ашиг тусыг танилцуулж байна.

Ханиаданд

“Honey Lemon” нь зөгийн бал агуулсан учраас хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлж, биеийн эсэргүүцэх чадварыг сайжруулдаг. Мөн бактери, үрэвслийн эсрэг үйлчилгээтэйн дээр тайвшруулах үйлчилгээтэй учир ханиадны эсрэг байгалийн хамгийн сайн эм болдог.

Хоол боловсруулах эрхтэнд

Өглөө бүр тогтмол нэг “Honey Lemon” өлөн дээрээ хэрэглэснээр ходоод гэдэсний өвчин тусахаас урьдчилан сэргийлдэг. Хоолны шингэц муудах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширч гэдэс дүүрэх, ходоодны шархлаа гэх зэрэг хоол боловсруулах эрхтний өвчний үед эерэг нөлөө үзүүлдэг.

Дархлаанд

Гол түүхий эд нь зөгийн бал учраас пробиотик бактерийн амьдрах чадварыг нэмэгдүүлж дархлааг сайн дэмждэг. С витаминтай хосолсноор дархлааны системд хүчтэй дэмжлэг болж бактери, вирус эсэргүүцэх чадвар нэмэгддэг.

Эрч хүчинд

Дасгал хийсний дараа эрч хүчээ сэргээх хамгийн эрүүл сонголт бол “Honey Lemon” юм. Зөгийн бал нь эрчим хүчийг бий болгох анхдагч түлш учраас хүний биед түргэн хугацаанд үйлчилж биеийн эрч хүчийг нэмэгдүүлэх зөв сонголт байх болно.

Нойронд

Зөгийн балыг нойр хүрэхгүй байгаа үедээ халуун цайнд найруулж уувал сайн унтаж амрахад тусалдаг бөгөөд илүү бат бөх, чанартай нойр авах сайнаар нөлөөлдөг. Тогтмол хэрэглэснээр биеэс хорыг гадагшлуулж аажмаар эрүүлжүүлэх үйлчилгээтэй.

Шарталтанд

Зөгийн бал, с витамин шарталтын эсрэг бодисын солилцоог түргэсгэж хорыг гадагшлуулах, эрүүлжүүлэх үйлчилгээтэй учир шарталтын үед хүйтнээр нь уухад тохиромжтой. Биеийн хорыг гадагшлуулж, эрүүлжүүлэх ач тустай.

Гоо сайханд

Өдөрт нэг аяга зөгийн бал, нимбэгтэй хослуулж хэрэглэж гоо сайхан, эрүүл мэнддээ давхар анхаараарай. Нимбэг зөгийн балны хослол нь дэглэм барихад амин дэмийг нөхөж, эрч хүчийг нэмэгдүүлж ядрахгүй байхад тусалдаг. Мөн арьсны өнгийг сэргээж, хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас эрүүл мэнддээ анхаарч, урт наслахын тулд зөгийн балыг тогтмол хэрэглэхийг зөвлөдөг. Өөртөө хийх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй хөрөнгө оруулалт бол тогтсон хэвшлийг бий болгох байдаг. Иймд өдөрт нэг “Honey lemon” ууж эрүүл мэнддээ анхаарах тогтсон хэвшлийг бий болгоорой. Эрүүл амьдралыг энгийн хэвшлээс.. “Honey lemon”

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ