Филадельфиа 76 Брүүклин Нэтс багуудын цувралын эхний тоглолтод Бэн Симмонс тааруу тоглож хөгжөөн дэмжигчид нь ордонд чимээ гаргаж түүнд эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.
Харин цувралын гурав дахь тоглолт Нью Йорк хот руу өнөөдөр өглөө шилжихэд Брүүклины гудамж талбайд Бэн Симмонсыг эрэн сурвалжилж байна гэсэн цаасыг энд тэндгүй нааж сэтгэл зүйн дайралт хийсэн байна.
Бэн Симмонсын багийн хамтрагч Жоэл Эмбийд хөлийн гэмтлийн улмаас энэ тоглолтыг өнжсөн нь асуудлыг улам хурцадмал болгож байсан бол Бэн Симмонс тоглолтын эхнээс маш сайн тоглож өөрийн Плэй-Оффын онцгой тоглолтоо гаргаж байв. Улмаар тоглолт дуусахад Симмонс 31 оноо 9 дамжуулалт цувралын нэг дэх тоглолтод муу шидсэн чөлөөт шидэлтээ 9/11 гэж шидсэнээр 131-115-ын харьцаатай Брүүклин Нэтсийг хожиж талбайн давуу талаа эргүүлэн авлаа. Тус тоглолтод Симмонсоос гадна Тобайс Харрис 29 оноо 16 самбар, Ж.Ж Рэдик 26 оноог тус бүр авч багтаа тусалсан бол Нэтсээс ДиАнжело Расселл 26 оноо сэлгээнээс Карис Левер 26 оноо Динвидди 15 оноо авсан багийн бусад тоглогчид нь хангалтгүй тоглосноор талбай дээрээ ялагдсан билээ.
Цуврал 2-1 болсон ба цувралын дөрөв дэх тоглолт нэг хоногийн дараа болох ба мөн Брүүклин Нэтсийн Барклис центрт болох юм.
Эх сурвалж: NBA.com
Сэтгүүлч: Л. Тулга