Хүчтэй шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-04-19 13:52 GMT+8

Төв аймгийн Лүн, Баянхангай, Аргалант, Баянчандмань сумдын нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой оролцож ойролцоох амрах газар түр саатаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Харин хойд чиглэл буюу Баруунхараа орчимд мөн шуургатай байна. Иймд онц шаардлагагүй тохиолдолд хөдөө, орон нутгийг зорихгүй байхыг зөвлөж байна.
 

Мөн 22-ын товчооны замд хүчтэй шороон шуурга шуурч байгаа тул жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, анхаарал болгоомжтой зорчоорой. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ