Нийслэлд он гарсаар өнжмөл, шар өвс шатааж байгаад гал алдсан дуудлага 200-д хүрчээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-04-19 14:15 GMT+8

Ихэнх нутгаар хуурайшилт нэн аюултай зэрэглэлд хүрч, ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа учир Онцгой байдлын ерөнхий газраас гал түймрээс сэргийлэх талаар мэдээлэл хийж байна.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, Хурандаа Ц.Нямбаяр, Он гарсаар Улаанбаатар хот болон 10 аймгийн 26 суманд ой хээрийн 34 түймэр бүртгэгдсэнийг тухай бүрт онцгой байдлын байгууллага холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч унтраасан.  Улсын хэмжээнд 2019 оны 4-р сарын 19-ний байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хан-Уул дүүрэгт гарсан түймрийг цурамд оруулаад бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Он гарсаар нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа энэ үед ард иргэдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулсаар байгаа ч сүүлийн үед түймэр гарах тохиолдол өсөх хандлагатай байгаа юм. 

НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Д.Мөнхсайхан, 2019 он гарсаар нийслэлийн хэмжээнд гал түймэр, гамшиг ослын 1300-гаад дуудлага ирсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс эрс өссөн үзүүлэлт. Гуравдугаар сараас эхлэн хаврын хуурайшилт ихтэй цагаар өнжмөл өвс, шар өвс шатааж байгаад гал алдсан дуудлага дийлэнх хувийг эзэлж байна. 

Гал түймрийн дуудлага буурахгүй байгаатай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга 4 сарын 18-наас ногоон бүсэд амралт, зугаалгаар явахыг хориглосон захирамж гаргалаа. Аялал, зугаалгыг бүрэн хориглож, цагдаагийн байгууллага 24 цагийн эргүүл хийж, ууланд хүн зорчуулахгүй байх талаар онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Зөвхөн өнжмөл, шар өвс шатааж байгаад гал алдсан хүний буруутай үйлдлээс үүдсэн дуудлага өнөөдрийн байдлаар 200-д хүрсэн. Нийслэлийн нутаг дэвсгэрт ой хээрийн 3 түймрийн дуудлагатай байгаагаас хоёрыг бүрэн унтраасан, нэг нь асаж байна. 

Ойрын өдрүүдэд салхи шуурга ихтэй байх тул түр саатаж, цаг агаар тогтворжихыг хүлээх болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж замд гарахыг анхааруулж байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 98 санал өгсөн байна.

Дээшээ