СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шороон ШУУРГАТАЙ байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-04-19 16:55 GMT+8

Өнөөдөр Булган, Төв, Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн.

Цаг агаарын мэдээгээр өнөөдөр Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн нутгаар, маргааш Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Архангай, Дундговь, Дорнод аймгийн нутгаар салхи 18-20 м/сек, зарим үед 24 м/сек хүрч шороон шуурга шуурна.

Тиймээс салхи шуургатай үед гал түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас иргэдэд анхааруулав. Мөн салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах осол гардаг тул бага насны хүүхдийг малд явуулахгүй, малаа ойрын бэлчээрт хариулах, салхи шуурганы үед үзэгдэх орчин хязгаарлагддаг тул замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулсан юм. 

Ойрын өдрүүдэд салхи шуурга ихтэй байх тул түр саатаж, цаг агаар тогтворжихыг хүлээх болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж замд гараарай. 

Монгол орны ихэнх нутгаар хуурайшилт ихтэй, салхи шуургатай байна. Өнөөдрийн 12.00 цагийн орчимд жиргээчдийн нийтэлсэн шуурганы фото зургуудаас хүргэж байна. 

Дорнод аймгийн Дашбалбар суманд
Дорнод аймгийн Дашбалбар сум 2019.04.19-ний 12.00 цагийн орчимд
Дарханы замд 12.00 цагийн орчимд
Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сум

Төв аймгийн Лүн сумын ойролцоох нутгаар

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ