Хоёр настай цагаан баавгай 700 км замыг туулан Тиличики тосгонд иржээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-04-19 14:55 GMT+8

Хоёр настай цагаан баавгай 700 гаруй км замыг туулан Оросын Камчаткын хойгийн Тиличики тосгонд иржээ.

Шинжээчдийн үзэж буйгаар турж эцсэн баавгай урсаж яваа мөсөн дээр хөвөн нутгаасаа хол зайд ирсэн байна. Тэр ерөөсөө ч түрэмгий аашлаагүй гэнэ. Тосгоны хүмүүс түүнийг найрсгаар хүлээн аваад загасаар хоолложээ.

Ийм бага насны баавгай ээжийнхээ хажууд байх ёстой гэж шинжээчид үзэж байна. Тэрээр нутгаасаа алс зайд ирсэн нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэлээ.

“Greenpeace” байгууллагын төлөөлөгч Владимир Чупров “Уур амьсгалын өөрчлөлтөөс болж Хойд туйл улам дулаарч байгаа нь хоол тэжээлээ олоход хүндрэл учруулж байна. Мөс хайлж байгаа тул цагаан баавгайнууд амьд гарах зам эрэлхийлж байна. Хамгийн хялбар арга нь хүмүүс дээр ирэх юм” хэмээн ярьжээ.

Орон нутгийн засаг захиргаа энэ долоо хоногтоо багтаад төөрсөн баавгайг нутагт нь хүргэх төлөвлөгөө гаргажээ. Тэд цагаан баавгайг тайвшруулсны дараа нисдэг тэргээр Чукоткад хүргэх юм байна.

Эх сурвалж: Business insider

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 932 санал өгсөн байна.

Дээшээ