Иргэд, ААН-үүддээ их цэвэрлэгээндээ идэвхитэй оролцохыг уриалж байна
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 20-ны бямба гарагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулна.
Цэвэрлэгээг нийслэл даяар 11:00 цагт эхлүүлэх бөгөөд үүнд ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.
Мөн 80 гаруй байгууллагын ажилтан албан хаагч нар Туул болон Дунд гол дагуу цэвэрлэгээ хийнэ.
Өнгөрсөн онд зохион байгуулсан их цэвэрлэгээний үеэр Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос нийслэлийн хэмжээнд 10 байршилд нийт 8 тонн дахин боловсруулах хог хаягдлыг худалдаж авчээ. Энэ жилийн их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлын урамшуулалтай үнээр худалдаж авах юм байна. Мөн нийт 15-20 тонн дахин боловсруулах хог хаягдал худалдаж авахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн 2018 оноос иргэд ААН-үүдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс “Их цэвэрлэгээний 90 минут” уриалгыг дэвшүүлжээ.
Иргэд ААН-үүддээ их цэвэрлэгээндээ идэвхитэй оролцохыг уриалж байна. Цэвэрлэгээний үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт 55 албан хаагч, НМХГ-ын нийт улсын байцаагч нар хяналт тавьж ажиллах гэнэ.