“Amazon” компани цахим худалдан авалтаараа АНУ-д төдийгүй олон улсын зах зээлд тэргүүлдэг. Тус компанийн удирдлагууд дэлхийн хоёр дахь том эдийн засагтай БНХАУ-ын дотоодын зах зээлээс гарах болсноо өчигдөр зарлажээ.
Тодруулбал, “Amazon” компани долдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн “Amazon.cn” гэх Хятадын портал вэбсайтын үйл ажиллагааг зогсоох юм. Гэхдээ хэрэглэгчид тус компанийн олон улсын албан ёсны вэбсайтаас худалдан авалт хийх боломжтой гэнэ.
“Amazon” 2004 онд “joyo.com”-ийг 75 сая ам.доллароор худалдаж аваад 2007 онд “Amazon.cn” цахим худалдааны хуудсыг нээж байв. Тэрээр “Alibaba”, “JD.com” зэрэг Хятадын томоохон интернет компаниудтай өрсөлдөж байсан юм.
Хятадын дотоодын цахим худалдааны салбарын компаниудын өрсөлдөөн ширүүссэнтэй холбоотойгоор уг шийдвэрийг гаргасан байж магадгүй хэмээн шинжээчид үзэж байна.
Хэдийгээр "Amazon" дэлхийн хоёр дахь том эдийн засагтай оронд үйл ажиллагаагаа хааж байгаа ч Энэтхэгийн интернет худалдааны салбарт 5.5 тэрбум ам.долларыг зарцуулахаар болжээ.
Эх сурвалж: BBC