Өнөөдөр 13:30 цагийн үед Монголын хүүхдийн ордны хойд талын барилга дээрээс замын хөдөлгөөнд оролцож байсан Приус 20 маркийн машин дээр том бетон унаж, цонх болон машины дотор салон эвдэрч хэмхэрсэн байна. Машинд жолооч болон хажууд нь нэг эмэгтэй, арын суудалд нэг эрэгтэй хүн явж байжээ.
Азаар хүн ноцтой гэмтэж бэртээгүй бөгөөд жолоочийн зүүн хөл бага зэрэг гэмтсэн, гарыг нь шил зүссэн гэж тус ослын гэрч ярилаа.
Уг мэдээллийг өгсөн зорчигч өөрийн фэйсбүүктээ:
"Хүүхдийн ордны чанх хойно баригдах өндөр барилга дээрээс том чулуу асар хүчтэйгээр унаж ирлээ. Бид гурвуулаа явсан. Тэр том чулуу бид гурвын тэг голд нь тэсрэх бөмбөг шиг л ороод ирсэн. Урд шилээр орж ирээд, машины салон болон урд хайрцганд байсан юм эвдэрсэн." хэмээн бичсэн байсан юм.
Хэргийн газар цагдаа, онцгой байдал, түргэн тусламж болон мэргэжлийн хяналтынхан ирж шалгалт явуулжээ.