НОЦТОЙ ОСОЛ: БАРИЛГААС МАШИН ДЭЭР ТОМ БЕТОН УНАЖЭЭ
Өнөөдөр 13:30 цагийн үед Монголын хүүхдийн ордны хойд талын барилга дээрээс замын хөдөлгөөнд оролцож байсан Приус 20 маркийн машин дээр том бетон унаж, цонх болон машины дотор салон эвдэрч хэмхэрсэн байна. Машинд жолооч болон хажууд нь нэг эмэгтэй, арын суудалд нэг эрэгтэй хүн явж байжээ.
Азаар хүн ноцтой гэмтэж бэртээгүй бөгөөд жолоочийн зүүн хөл бага зэрэг гэмтсэн, гарыг нь шил зүссэн гэж тус ослын гэрч ярилаа. Хэргийн газар цагдаа, онцгой байдал, түргэн тусламж болон мэргэжлийн хяналтынхан ирж шалгалт явуулжээ.
М.БОЛД: ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЯЗГААРЫГ ЗААХ НЬ БАНКНЫ САЛБАРТ ҮХЛИЙН ЦОХИЛТ БОЛНО
Эдийн засгийн бодлогын чуулган 2019 Новотел зочид буудалд болжээ. Гадаад худалдааны эргэлт, улсын төсвийн тэнцэл эерэг байна. Гэвч эдийн засгийн өөрчлөлтийг айл өрхийн хэмжээнд бууж нөлөөлөх байдлаар хүртээмжтэй болгох шаардлагатай. Мөн улсын төсвийн зарлага хурдацтай өсөж байгааг онцлов. "Банкны хөгжил 95" хуралдаанд оролцогчид дараах байр сууриа илэрхийлжээ.
ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болд: "Зээлийн хүү рүү дайрч байгаа нь жоомоо алах гээд гэрээ шатаахтай яг адилхан. Салхин тээрэмтэй тэмцэхдээ банкны салбараа эрсдэлд оруулах вий. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг түрүүн үг хэлэхдээ хуулийн төслийг аль нэг талдаа эрсдэл үүсгэлгүй батална гэлээ. Гэвч бодит эрсдэл байсаар байна. Банкны салбарт 33 их наяд төгрөг хуримтлагджээ. Банк манай эдийн засгийн гол түлш, мотор нь юм. Зээлийн хүү өссөн учир шалтгаантай тэмцэхгүй байна".......
"THE HU" ХАМТЛАГИЙН ДУУНУУД БИЛЛБОАРДЫН ХАРД РОК ДУУНЫ БОРЛУУЛАЛТЫН ЖАГСААЛТЫГ ТЭРГҮҮЛЛЭЭ
Монголын уламжлалт хөгжмийн зэмсгийг хөөмийтэй хослуулан бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн "Wolf Totem" болон "Yuve Yuve Yu" дуунууд Биллбоардын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтын нэг болон долоодугаар байрт ороод байна.
Тус хамтлагийн "Wolf Totem" буюу "Чонон сүлд” дуу нь Биллбоардын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар энэхүү дууны таталт 1056 хувиар өсөж, нийт 6000 удаа татагджээ. Түүнчлэн "Yuve Yuve Yu" дууны таталт 929 хувиар нэмэгдэж, 3000 таталтаар тус жагсаалтын 7-д ороод байна.
МАРГААШ НИЙСЛЭЛЧҮҮД ИХ ЦЭВЭРЛЭГЭЭТЭЙ
Маргааш буюу дөрөвдүгээр сарын 20-ны бямба гарагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулна.
Цэвэрлэгээг нийслэл даяар 11:00 цагт эхлүүлэх бөгөөд үүнд ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.
Мөн 80 гаруй байгууллагын ажилтан албан хаагч нар Туул болон Дунд гол дагуу цэвэрлэгээ хийнэ. Иргэд, ААН-үүддээ их цэвэрлэгээндээ идэвхитэй оролцохыг уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД АМРАЛТ, АЯЛАЛ ЗУГААЛГА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО
Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргажээ.
Уг захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулахыг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас зургаадугаар сарын 15-ныг хүртэл хориглосон байна.