А.Сүхбат: Томилгоо ярихаар 100 хувь ирээд гурван цаг хуралддаг гишүүд цэвэр усны асуудалд хариуцлагагүй байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-04-19 18:00 GMT+8

УИХ-ын ээлжит бус чуулганаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Үүний өмнө Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр хаалттай мэдээлэл хийсэн бөгөөд үүний дараа ирц хангалтгүй байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат, “Өглөө МҮОНР-ийн зөвлөлийн томилгоог хэлэлцэхэд ирц 100 хувь бүрдээд гурван цаг хуралдсан. Гэтэл усны асуудлыг хэлэлцэж байхад гишүүд хариуцлагагүй байна. Томилгоо чинь усны асуудлаас чухал юм уу. Цэвэр усны асуудал ярьж байхад хариуцлагатай хандмаар байна. Ирц бүрдэхгүй санал авахад унахаар байгаа тул ирэх долоо хоногийн хэлэлцэх эхний асуудал болгох горимын саналтай байна. Хэрэв ингэж ирц бүрдүүлэхгүй санал асуулга явуулбал өөр сонирхол байна гэж харахаар байна” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ийм чухал асуудал хэлэлцэж байхад гишүүд хаачсан юм бэ. Нөгөө эх оронч гээд байдаг гишүүд энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой биз дээ. Гишүүд усны асуудалд хойрго хандаж, албаар унагах гэж байна. Хэрэв ирц ийм байвал хойшлуулах горимын саналтай байна. Усны асуудал хөндөхөөр өөрсдөд нь ашиггүй болохоор гараад явж байгаа юм уу” хэмээн бухимдлаа.

УИХ-ын дарга гишүүдийг танхимдаа орж ирэхийг хэдэнтээ сануулсан бөгөөд 18.00 цаг болоход чуулганыг завсарлуулахаа мэдэгдэв.

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 928 санал өгсөн байна.

Дээшээ