Хоол зүйч Б.Аззаяа: Эслэг ходоод болон хөхний хорт хавдрыг 40 хувиар бууруулдаг

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-04-20 12:08 GMT+8

Хоол зүйч Б.Аззаяатай эслэгийн талаар ярилцлаа. 

-Эслэг хүнс гэж юу вэ?
-Эслэг /Fibre/ нь байгальд хамгийн элбэг байдаг, нийлмэл органик бодис болох нүүрс усны төрөл юм. Ургамлын 50 хувиас 80 хүртэлх хувийг нүүрс ус бүрдүүлдэг учир ихэнх ургамал болон үр тариагаар хийсэн хоол хүнсэнд эслэг агуулагддаг. Эслэг нь 2 гол төрөлтэй.

Insoluble fibre буюу уусдаггүй /шингэдэггүй/ эслэг

Soluble fibre буюу уусдаг /шингэдэг/ эслэг

  • Уусдаггүй эслэг нь биен дэх усыг өөртөө татаж, өтгөний хэмжээг нэмэгдүүлсэнээр өтгөн хаталтаас сэргийлэх ба биед шимэгддэггүй. Мөн хоолны хэмжээг нэмэгдүүлэн цатгалан мэт мэдрэмжийг өгснөөр хоолны дуршлыг бууруулдаг. Үүнд боловсруулагдаагүй үр тариа буюу бүхэл үрийн гурил, хивэг, самар, үр, бор будаа, маалинга болон зарим хүнсний ногоо багтдаг.
  • Уусдаг эслэгийн зарим хэсэг хүний биед гель болон цус руу ордог. Мөн цөсний хүчлийг нарийн гэдсэнд холбож, шимэгдэхээс сэргийлснээр цусны холестеролын түвшинг бууруулдаг.  Уусдаг эслэг агуулдаг хоол хүнсэнд хүрэн манжин, сонгино, овьёос, шош, вандуй, шар буурцаг, гадил, жүрж, алим, лууван, зуу наст зэрэг багтана.

Эслэгтэй хүнс хүний биед ямар ач тустай вэ?
-Английн алдарт эмч Dr. Дэнис Бүркит орчин үеийн хүн болон Африкийн ширэнгэн ойд амьдарч буй омгийн хүмүүсийн ялгааг судалжээ. Африкийн омгийнхонд орчин үеийн хүмүүст тулгараад байгаа зүрхний өвчлөл, хавдар, чихрийн шинжин болон таргалалт ер байхгүй байж.

Бидний бие эрүүл чийрэг байхад эслэг хүнс хамгийн их ач тустай. Эслэг нь таргалалт болон бусад олон өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд тустай.

Түүний олж мэдсэнээр омгийнхон хоногт дунджаар 900 орчим грамм өтгөн ялгаруулдаг. Харин орчин үеийн хотын амьдралтай хүмүүс тэднээс 87 хувь бага буюу 110 грамм орчим өтгөн дунджаар гаргадаг. Энэ нь Африкийн омгийнхон эслэг агуулсан хүнс хэрэглэдэгтэй нь холбоотой болохыг тогтоосон байна. Орчин үеийн хүн дунджаар 8 гр эслэг агуулсан хүнс өдөрт иддэг гэж үздэг бол Африкийн омгийнхон өдөрт 100 гр эслэгийг жимс, ногоо, ургамал зэрэг хоолноосоо авдаг.

Бидний бие эрүүл чийрэг байхад эслэг хүнс хамгийн их ач тустай. Эслэг нь таргалалт болон бусад олон өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд тустай. Яагаад гэвэл эслэг хоол хүнсийг цус руу сахар болгон шахагдах хурдыг багасгаж, биеэс гадагшлах үйл явцыг хурдасгадаг. Ингэснээр цусан дахь сахар болон холестрины хэмжээг хэвийн тэнцвэртэй байлгаж хоол боловсруулах эрхтэнд хуримлагдсан бохирдлыг цэвэрлэж, идэх дуршлыг бууруулдаг.  Зарим эслэг ашигтай бактеритай урвалд орж, тослог бий болгосноор ходоодны хавдар болон хөхний хавдрын эрсдлийг  40 хувиар бууруудаг. Тиймээс өдөрт багадаа 2 гр эслэг хэрэглэх нь зохистой гэж үздэг.

-Монголчууд өдөр тутмын хэрэглээндээ эслэгийг ямар хүнсний бүтээгдэхүүнээс авч болох вэ?
-
Монголчууд бусад улс оронтой харьцуулахад гурил, гурилан бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ хамгийн их хэрэглэдэг. Гэхдээ гурилан бүтээгдэхүүнээ сонгон хэрэглэхдээ бүхэл үрийн болон бор гурилан бүтээгдэхүүн сонгох нь хамгийн чухал. Арвайн гурил болон бүхэл үрийн гурилын гаднах хальс, байгалиас өгсөн элементүүдийг нь хусч арилган боловсруулалтад оруулдаггүй учир түүнд агуулагдах эслэг, витамин минералиа алдаагүй байдаг. 

Тиймээс бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, хөх тарианы гурил, бор будаа, овъёос, гурвалжин будаа, шар будаа, самар, үр, олон төрлийн ногоо, шош вандуй зэргээс эслэгээ бүрэн хэмжээгээр авч, өдөр тутмын хоолондоо хэрэгжүүлж хэвшүүлэх бүрэн боломжтой. Манай гэр бүлийн хувьд хоёр хүүхэдтэйгээ Ирландаас нүүж ирээд нэг жил болох гэж байна. Англи, Ирланд гээд Европ хүмүүсийн хувьд бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн бол хамгийн энгийн өдөр тутмын хэрэглээ нь.  

Нэг сонирхолтой жишээ дурдахад Английн хатан хааны хүнсний хэрэглээнд бүрэн зөвшөөрөгдсөн McVities Digestive бүхэл үрийн жигнэмэг их алдартай.  McVities Digestive нь 2004 оноос жигнэмэгийнхээ орцоос транс тос буюу hydrogenated oil-ийг хасч, бүхэл үрийн гурилаар баяжуулсан байдаг юм. Монголд саяхнаас худалдаалж эхэлсэн харагдсан. Дотоодын хүнс үйлдвэрлэгчид маань ч гурилан бүтээгдэхүүнүүдээ эслэг ихтэй үр тариагаар баяжуулж, транс тосны агууламжийг халахаар зорьж ажиллана гэдэгт найдаж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 940 санал өгсөн байна.

Дээшээ