Өмнөговь аймгийн ЗДТГ, ЭМГ, БТСГ-аас хамтран урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан "Эко Өмнөговь" төслийн хүрээнд “Автомашинаас татгалзья-ажилдаа дугуйгаар явья” уриатай аяныг дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдрийг дуустал хугацаанд өрнүүлэхээр болжээ.
Тус аймагт Монгол Улсын хэмжээнд хамгийн урт буюу 6.9 км дугуйн зам болон явган хүний замыг бүтээн байгуулсан бөгөөд аяны хүрээнд:
- Байгууллага бүр гаднаа дугуйн зогсоол хийж, байршуулсан байх
- Ажилдаа ирэх, буцахдаа автомашинаас татгалзан дугуй унаж буй албан хаагчдыг хөдөлмөрийн дотоод журмын дагуу урамшуулах заалт оруулан дэмжлэг үзүүлэх, бүртгэл хөтлөх
- Амралтын өдрүүдэд байгууллага хамт олноороо дугуйн аялал зохион байгуулж бие бялдраа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулахыг уриалж байгаа юм.
“Эко Өмнөговь” аянаар иргэдийн дунд эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлж эрүүл мэндийг бэхжүүлэх, эдийн засагт хэмнэлт хийх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, байгаль орчны бохирдлыг бууруулах, автозамын түгжрэлийг бууруулах, унадаг дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх, дугуйн соёлыг сурталчилахыг зорьж байгаа юм байна.
Аян нээлт энэ бямба гарагт болох бөгөөд хамгийн олон дугуйтай хамт олон, дугуйтай хос, дугуйтай гэр бүл, хамгийн сайн тоноглосон дугуйг шалгаруулж мөн туг сүлжин уралдаан зохион байгуулах юм гэж Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.