Хувийн 11 эмнэлэг гемодиализийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-04-22 12:10 GMT+8

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Гемодиализийн тусламж, үйлчилгээг 2019 онд гүйцэтгэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалт зарлаж, холбогдох хууль, журмын хүрээнд шалгаруулан тэнцсэн эмнэлгүүдтэй эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулж байна.

2018 онд хувийн хэвшлийн долоон эмнэлэг энэхүү тусламж, үйлчилгээг иргэд даатгуулагчдад үзүүлж байсан бол энэ онд хувийн хэвшлийн 11 эмнэлэг 80 гаруй аппараттай Гемодиализийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр болжээ. 

Сонгон шалгаруулалт зарласнаар Гемодиализийн тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын тоо нэмэгдэж иргэд даатгуулагчид уг тусламж, үйлчилгээг  хүртээмжтэй түргэн шуурхай авах нөхцөл бүрдэж байна.

Гемодиализийн тусламж, үйлчилгээг авах зайлшгүй шаардлагатай иргэд дараах 11 эмнэлгээс харьяалал харгалзахгүйгээр сонгон үйлчлүүлэх боломжтой юм.



Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын газар 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ