Нийслэлийн 42 хорооны иргэдийн саналыг SmartUB  аппликейшнээр авч байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-04-22 16:05 GMT+8

Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) хөрөнгөөр хийх ажилд иргэдээс санал авч байна. Саналыг SmartUB  аппликейшн ашиглан авч байгаа юм.

Энэ удаад нийслэлинй зургаан дүүргийн 42 хорооны иргэд л саналаа өгч байна.

  • Чингэлтэй дүүргийн 1-ээс 19-р хороо, 
  • Налайх дүүргийн 1-ээс 7-р хороо, 
  • Багануур дүүргийн 1-ээс 5-р хороо, 
  • Багахангай дүүргийн 1, 2-р хороо, 
  • Хан-Уул дүүргийн 4, 6, 9, 15-р хороо, 
  • Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 6, 7- р хороо хамрагджээ. 

Дээрх хороонд амьдардаг иргэд санал асуулгад ирэх сарын 8-ныг хүртэл хугацаанд оролцоно. ОНХС-ийн үйл ажиллагаанд оролцсоноор энэ сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулж байгаад ХЯНАЛТ тавих бүрэн боломжтой. 

Нэг иргэн нэг л санал өгнө. Одоогоор иргэдийн дийлэнх нь ногоон байгууламж, зам талбай, камер, гэрэлтүүлгийн ажил хэрэгжүүлэхэд хамгийн их санал өгчээ.   

Ирэх жил цахимаар санал өгөх иргэдийн тоог нэмэх төлөвлөгөөтэй байна.

Та гар утас, компьюютертаа SmartUB  аппликейшнийг татах бол дараах холбоосуудаар ороорой. 

https://itunes.apple.com/mn/app/smart-ub/id708807878?mt=8

https://play.google.com/store/apps/details?id=mn.ubitgov.smartubv2&hl=en

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ