Япон улсад гэр бүлээ тэжээгчдийн 25 хувь нь 2040 он гэхэд 75 ба түүнээс дээш настай болно гэсэн тооцоо гарсан байна.
Өөрөөр хэлбэл 20 гаруй жилийн дараа 75 ба түүнээс дээш настай өрх толгойлогсдын тоо 12.1 саяд хүрч өснө гэж тус улсын Хүн амын үндэсний институт, нийгмийн судалгааны байгууллагаас явуулсан судалгаанд онцолжээ. Түүнчлэн нэг ам бүлтэй өрхийн тоо 19.9 сая буюу нийт өрхийн 20 хувийг бүрдүүлэх төлөвтэй байна. Мөн 75-аас дээш настай ганцаараа амьдардаг хүмүүсийн тоо таван сая давах төлөвтэй байгаа ажээ.
Ганцаараа амьдарч байгаа өндөр настнуудын тоо ийнхүү нэмэгдэхийн хэрээр Япон улс нийгмийн даатгалын систем болон холбогдох дэд бүтцийн системээ шинэчлэх шаардлагатай тулгарч байгааг судалгаанд онцолж байна. Насжилт ажиллах хүчийг хомсдуулж байгаа энэ үед Япон улс гаднаас ажиллах хүч идэвхтэй татах бодого баримталж байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN