ОХУ: Венесуэл улс зээлээ хугацаанд нь төлсөн

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
BloombergTV.mn

2019-04-22 18:05 GMT+8

Венесуэл улс 2017 онд 3.1 тэрбум ам.долларын зээлийн бүтцээ шинэчлэхээр тохиролцсоны дагуу зээлээ хугацаанд нь буцаан төлсөн гэж ОХУ мэдэгдлээ.

Эргэн төлөлтийн хэмжээ тодорхойгүй байгаа ч ойролцоогоор 100 сая гаруй ам.доллар гэж эх сурвалж мэдээлж байсан юм. Олон улсад Венесуэлийн хөрөнгийг царцаах сонирхол нэмэгдэж байгаа энэ үед Венесуэл улс энэ сард 400 сая ам.долларын алт худалдсан талаар эх сурвалж өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.

Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ