NBA: Дадли, Батлер нар торгууль хүлээлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-04-22 14:55 GMT+8

Филадельфи 76-Брүүкин Нэтс багуудын цувралын 4 дэх тоглолт өнгөрсөн бямба гарагт Нью Йорк хотод болсон. Энэ тоглолтын үеэр тоглогчдын хооронд маргаан гарч эзэн багаас Жаред Дадли, зочин багаас Жими Батлер нар талбайгаас хөөгдсөн билээ. Жоел Эмбидийн хүнд алдаанаас эхлэлтэйгээр тоглогчдын маргаанд гол дүр болсон 2 тоглогч тэр даруй талбайгаас хөөгдсөн бөгөөд өчигдөр NBA-с тэдэнд мөнгөн торгууль оноож Ж.Дадлид 25.000 доллар, Ж.Батлерт 15.000 доллар төлөхөөр болсон байна.

Тэгвэл энэ үл ойлголцох хувцас солих өрөөд ч үргэлжилсэн аж. Гэхдээ энэ удаад Брүүклин Нэтс багийн ерөнхий менежер Шон Маркс гол дүр байсан аж. Тэрээр тоглолтын дараа шүүгчид рүү дайрч, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Иймээс лигийн удирдлагууд мөн түүнд ч арга хэмжээ авсан бөгөөд 25.000 долларын торгууль хүлээлгэж, цувралын дараагийн тоглолтод ордон нэвтрүүлэхгүй байх шийтгэл оноосон байна.

Цувралыг 3-1 харьцаатай Филли тэргүүлж байгаа, дараагийн тоглолт  4-р сарын 25-ны пүрэв гарагийн өглөө Филадельфигийн талбайд болно.

Г.Баярмөнх 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ