БОКС: Өнөөдөр манай 5 тамирчин рингэнд гарна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-04-22 16:55 GMT+8

Сонирхогчдын боксын 30 дахь удаагийн Азийн АШТ энэ сарын 19-ний өдөр Тайландын нийслэл Бангкок хотноо эхэлсэн билээ. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй 9, эмэгтэй 9, нийт 18 тамирчин оролцож байна. Эдгээрээс 14 боксчин тэмцээнээ үргэлжлүүлж байгаа бөгөөд өнөөдөр 5 боксчин хүрэл медалийн болзол хангах чухал тоглолтоо хийнэ. Харин маргааш 8 тамирчин медалийн төлөө өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн +81кг-ын жинд өрсөлдөж буй Э.Ундрам шууд хагас шигшээд өрсөлдөх юм.

Өнөөдрийн хувьд эрэгтэйчүүдийн 56кг-ын жинд А.Энх-Амар, 64кг-ын жинд Б.Чинзориг, 81кг-ын жинд Н.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн 48кг-ын жинд Б.Мөнгөнсаран, 69кг-ын жинд Э.Эрдэнэтуяа нар медалийн болзол хангах тоглолтуудаа хийнэ. А.Энх-Амарын тулаан манай цагаар 15:00 цагаас эхлэх бол бусад 4 тамирчны тоглолт 19:00 цагаас болно.

А.Одбаяр

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ