Монголын Үндэсний Бөхийн Холбооноос сар тутам зохион байгуулдаг “Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан” боллоо. Тавдугаар сарын ээлжит барилдаанд 480 бөх хүч сорив. Сумын баяр наадамд тав түрүүлсэн Баянхонгорын Жаргалантын Э.Совджамц, Ховдын Мөстийн Б.Баяраа, Ховдын Манханы Б.Даваадалай, Увсын Наранбулагийн Б.Батбаян, Завханы Тэсийн Ч.Дэмбэрэлдорж нар магнайлан барилдлаа. Мөн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, улсын сайн малчин, сумын заан Данзандоржийн Лхамсүрэн Монгол Бөхийн Өргөөнөө зодоглож, нэг давсан юм.
Дөрвийн даваанд энэ өдрийн өнгийг өөрчилсөн хоёр барилдаан болсон бөгөөд Ховдын Б.Даваадалай, Завханы А.Нармандах нарын сайчуул оноолт таарч, Завханы залуу бяраар илүүрхсэн бол олон хүн түрүүлнэ гэлцэж байсан Хэнтийн Д.Алтанцоожийг Завханы Ц.Эрдэнэсайхан хавирсан хөлийг тахимдан давж, олны тааврыг будлиулав.
Энэ өдрийн барилдаанд Увс нутгийн залуус урамтай сайхан барилдсан бөгөөд Тэс сумын харьяат, сумын заан Баттулгын Өсөхбаяр ес даван түрүүлж, Давст сумын харьяат, сумын заан Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ найм даван үзүүрлэв. Их шөвөгт мөн аймгийн Хяргас сумын харьяат, сумын заан Хишигдаваагийн Бумбаяр, Завхан аймгийн Идэр сумын харьяат, сумын заан Алтанхуягийн Нармандах нар шалгарлаа. Дунд шөвөгт Ховдын Мөстийн Б.Баяраа, Увсын Наранбулагийн Б.Батбаян, Хэнтийн Өмнөдэлгэрийн Г.Ганзориг, Архангайн Өгийнуурын Э.Амартүвшин нар үлдсэн юм.
Т.Түмэндэмбэрэл