Английн элит хөтөлбөрөөр Монгол хөвгүүдийг бэлдэнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-04-22 15:25 GMT+8

нэ нэр хүндтэй сургууль яагаад Монголыг сонгох болов. Сургуулийн онцлогийн талаар яриач?
-Биднийг сонгоогүй. Бид өөрсдөө хөөцөлдөж байж энэ боломжийг авчирсан. Хятад улсад гэхэд энэ эрхийг олгохгүй байх жишээтэй. Бидэнд боломж өгсөн гэж яривал илүү зөв байх болов уу гэж бодож байна. Бид хоёр жил уйгагүй хөөцөлдөж байж энэ боломжийг олж авсан. Монгол ч гэсэн Английн нэгэн адил дэлхийн хамгийн том эзэнт гүрнүүдийн нэгийг байгуулж явсан түүхтэй үндэстэн. Хүн төрөлхтний түүхэнд болсон 10 том үйл явдлын нэгэнд 13-р зуунд эхэлсэн Монголын эзэнт гүрний эхлэл, тэлэлт гэж Английн түүхчид үздэг. Магадгүй энэхүү хөтөлбөрөөр бэлтгэгдсэн Монгол хөвгүүд Монголыг дахин агуу болгох түүхийг эхлүүлэх ч юм бил үү?

-Та монгол хүүхдүүдэд түүхэн том боломж аваад ирлээ. Тэд энэ боломжийг хэр ашиглаж чадах бол?
-Ялангуяа манай ирээдүй болсон хүүхдүүдэд тэр тусмаа хөвгүүдэд маш их боломж бололцоо бий. Яагаад хөвгүүд гэж байна вэ гэвэл сүүлийн 20 гаруй жил бид малчдын нэг хүүхдийг үнэгүй сургана гэхэд малчид голдуу хөвгүүдээ авч үлдээд охидоо Улаанбаатар руу сургуульд явуулсан.

Үүнээс үндэслээд эмэгтэйчүүд биш эрчүүдэд илүү боловсролын хэрэгцээ гарч эхэлсэн. Бид өндөр боловсролтой, ёс зүйтэй эрчүүдийг бэлддэг, дэлхийд “Жентельменүүдийн бэлтгэх үйлдвэр” гэж нэрлэгддэг сургуулийн хөтөлбөрийг оруулж ирээд байна. Нөгөө талаар бид масс үйлдвэрлэлээр хэзээ ч урд хөршийг гүйцэж чадахгүй. Хүнд аж үйлдвэр болон томоохон бүтээн байгуулалтыг бий болгох хүн хүч, технологи, санхүүгийн чадавх багатай улс шүү дээ. Харин урлаг, спортоос гадна хүн удирдах, ажил хэргийг зохицуулах, санхүүгийн сайн менежер хийх, дипломатууд, цэрэг армийн удирдагчид, олон улсын хуульчид төрөн гарах боломжтой үндэстэн гэж үздэг.

Цөөн хүнтэй учраас дэлхийн аль ч компани, байгууллагын дунд шатнаас дээш ажиллах боломжтой дэлхийн иргэдийг бэлтгэе гэдэг л зорилго өвөртлөн анх энэ сургуультай бид өөрсдөө холбогдож 2 жил орчим хүлээсний эцэст энэ оны гуравдугаар сард хамтран ажиллах зөвшөөрлөө өглөө. Этон коллеж бол Дэлхийн эдийн засгийн форумаас ирээдүйн удирдагчдаас шаардах ур чадварын судалгаа дээр үндэслэж, сургалтын хөтөлбөрөө зохиодог миний мэдэх цорын ганц сургалтын байгууллага гэж хэлж болно. Мөн хөвгүүдийн сургууль учраас цэрэг-шинжлэх ухааны боловсрол давхар олгодог. Цэргийн албанд цэргүүд бэлддэг бол Этонд армийн ирээдүйн офицерүүдийг бэлддэг.

дирдан манлайлах хүсэлтэй хүүхдээс илүү багаар ажиллах чадвартай, инженер-техникийн сэтгэлгээтэй хүүхдүүд манайд илүү хэрэгтэй биш үү?
-Тэр төрлийн сургалтын хөтөлбөрийг бид оруулж ирсэн. Мөн л шинжлэх ухааны ололт болон бизнесийн хөрөнгө оруулалт уулздаг газар болох Стэнфордын их сургуулийн дэргэдэх академик авьяастай ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан зуны 2 долоо хоногийн хөтөлбөрийг оруулж ирсэн. Энэхүү хөтөлбөрт 10 гаруй хүүхдүүд бэлтгэгдээд эхнээсээ суралцаад, бэлтгэгдээд явж байна. Дизайн сэтгэлгээ, Шүүмж сэтгэлгээ, Дискрет математик, Олон улсын харилцаа, Хууль, Урлаг болон Тоглоом Хөгжүүлэлт зэрэг олон сэдвээр Англи, Монгол хэл дээр Монголын шилдэг хүүхдүүд суралцаж байна.

Сонгогдсон хүүхдүүд маань наймдугаар сард хоёр долоо хоногийн хугацаатай Стэнфордын их сургууль дээр дэлхийн орон орны шилдэг хүүхдүүдтэй хамт, тэргүүлэх профессор багш нараар хичээл заалган, коллежийн оюутны амьдралаар амьдарч, Цахиурын хөндийн компаниудтай танилцаж, глобал асуудлыг шийдэх шийдлүүдийн шинэ санаа хөгжүүлэлт зэрэг багийн ажиллагаа шаардсан төслүүд дээр ажиллаад ирэх юм. Монголын хүн ам цөөхөн учраас сурагч бүр хөрвөх чадвартай, суралцах чадвартай ажиллах хүч, энтрэпрэнэр болон манлайлагч болж хөгжих шаардлага тулгарч байгаа юм. Дашрамд хэлэхэд энэхүү хөтөлбөрт ирэх жил 14-17 насны хүүхдээ оролцуулах сонирхолтой эцэг, эхчүүд бидэнтэй холбогдож болно. 2020 оны Стэнфордын олон улсын коллежийн өмнөх хөтөлбөрт өрсөлдөх сонирхолтой хүүхдүүдийг бид урьж байна.

-Энэхүү хөтөлбөрт заавал эрэгтэй хүүхэд хамруулах юм уу. Эмэгтэй хүүхдүүд суралцаж болохгүй юу?
-Эмэгтэй сурагчид хамрагдах боломжтой. Гэхдээ дээр хэлсэнчлэн эхлээд бид хөвгүүдийг эхлээд бүртгэх хүсэлтэй байгаа юм. Цаашид хөвгүүдийг нэг дор сургавал ямар давуу тал болон нэмэлт ямар хичээлүүдийг орох боломжтой байна гэдэг тал дээр судалгаа хийж байна. Нэг ангид 8-аас дээшгүй хөвгүүд суралцах бөгөөд долоо хоногт 3 удаа хичээлийн бус цагаар хичээллэх болно. Хичээл англи, монгол хэл дээр явагдах бөгөөд зарим хичээлүүдийг Этон коллежийн багш нар цахим хэлбэрээр шууд орно. Нэг хичээл нь 1 сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд төлбөрийн хувьд 950 ам.доллар.

-Хөнгөлөлт, тэтгэлэг байж болох уу?
-Би өөрөө багшийн хүүхэд. Аав, ээж хоёр маань насаараа сум, орон нутгийн сургуульд багшилна гээд хөдөөг зорьсон хүмүүс. Багш нарын хүүхдүүд ер нь их хаягдах гээд байдаг. Өдөржингөө бусдын хүүхдүүдтэй зууралдсан хүмүүс ядраад гэртээ ирээд өөрийнхөө хүүхдүүдтэй ажиллаж чаддаггүй. Тийм болохоор улсын сургуульд багшилж байгаа багш нарын хүүхдүүдэд хөнгөлөлт үзүүлэх боломжийг судалж байгаа. Сая болсон багш нарын их хурлыг хараад улсын сургуульд багшилж байгаа ялангуяа хөдөө, орон нутгийн дунд сургуулийн багш нарын хүүхдүүдэд яаж боломж олгох вэ? гэж их бодсон. Бодсон санасан юм ч байна. Этон биш юмаа гэхэд шинжлэх ухааны олон сайн хичээлүүдийг хүргэх боломж, технологи ч гараад ирлээ.

-Этон коллежийн хөтөлбөрт хамрагдсаны давуу тал юу вэ? Тодорхой шалгуур үзүүлэлт байгаа юу?
-Таны хүүхэд Англи тэргүүтэй Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлийн гишүүн 56 орны иргэн бүр хүүхдээ суралцуулахыг хүсдэг, элитийн элит сургуулийн шилдэг хөтөлбөрөөр хүүхдээ суралцуулснаар түүний амьдралд өгч болох хамгийн том бэлэг, түүнд оруулж болох хамгийн том хөрөнгө оруулалт гэж тооцох хэрэгтэй. Дэлхийн манлайлагч иргэдийг бэлтгэх хөтөлбөрт хүүхдээ суралцуулснаар танай гэр бүл үргэлж бахархах үйл хэрэг хийсэн гэдгээрээ насан туршдаа талархах болно. Мэдээж бид суралцах хүүхдүүдээс British Council-н англи хэлний академик мэдлэг шалгах тест авах бөгөөд тэнцээгүй хүүхдүүдэд нэмэлт сургалт явуулах, тест өгөх боломжийг хөөцөлдөж байна.

-Та бүхэнтэй хэрхэн холбогдох вэ?
-Гүрэн академийн 99024136 болон бид нартай хамтран ажиллахаар болж байгаа Khan Hills Academy-н 89004136 дугаараар холбогдож болно.

ЭТОН КОЛЛЕЖИЙН ТҮҮХЭЭС

Этон” 1440 онд VI Хенри хааны тушаалаар анх ядуу 70 хөвгүүнийг 1441 онд байгуулагдах Кембрижийн Кингс Коллежид суралцахад үнэ төлбөргүй бэлдэх зорилгоор “Винзорын дэргэдэх Этоны Гэгээн Эхийн Хааны коллеж” гэсэн нэртэйгээр байгуулж байжээ.

16-р зууны үеэс хойших сургуулийн амьдралын талаарх анхны сурвалж бичгүүд үлдсэн байдаг бөгөөд тэр үед суралцагчид өглөө 5 цагт босож, хувцсаа өмсөж залбирал үйлдээд 6 цаг гэхэд сургууль дээрээ бэлэн байдаг байсан. Бүх хичээлийг латин хэл дээр заадаг байсан бөгөөд ахлах ангийн сурагчид дунд ангийн хөвгүүддээ зөвлөж, удирддаг байжээ.

Өдөрт нэг цаг тоглодог бөгөөд голдуу хөл бөмбөгт их дурладаг байжээ. Хичээл орой нь 8 цагт тардаг бөгөөд жилд Христийн мэндэлсний баяр болон зуны улирал тус бүр 3 долоо хоногийн хугацаатай амардаг байв. 18-р зуун үеэс өөрчлөлт орж хичээлийг гурван улирал буюу семестрт хуваадаг болжээ.

Сургууль III Жоржийн (1760-1820) хаанчлалын үед ихээхэн өргөжиж, үйл ажиллагаа нь цэцэглэн хөгжсөн. Жорж багагүй цагийг сургуулиар айлчлах болон Винзорын Цайз дахь хөвгүүдийг хөгжөөхөд зарцуулдаг байжээ. Сургууль өнөөг хүртэл III Жорж хааны төрсөн өдөр буюу жил бүрийн зургаадугаар сарын 4-ны өдрийг хүртэл тэмдэглэдэг. Энэ өдөр илтгэлүүд тавьж, крикет тоглож, завьтай үзүүлбэр болон ил задгай талбай дээр идэж, ууж өнгөрөөдөг чухал тэмдэглэлт өдөр болгон тэмдэглэдэг.

19-р зууны дунд үеэс шинэчлэл хийж эхлэн, сургалтын хөтөлбөрүүдээ өргөжүүлж, маш өндөр зэрэглэлийн багш, ажилчид болон дотуур байрны чанар хүртэл сайжирсан байна. 1891 онд 1000 гаруй хөвгүүд байсан бол өнөөгийн байдлаар 1300 гаруй эрэгтэй сурагч дунд, ахлах ангид суралцаж байна.

Шинэ мянган эхэлснээр сургууль гэр бүлийн гарал үүсэл, нийгэмд эзлэх байр суурь зэрэг аристократик шалгуур үзүүлэлтүүдээс гадна меритократик буюу мэдлэг, чадвар, хандлага зэрэг олон шалгуурыг чухал шалгуур үзүүлэлтийн бүрэлдэхүүн болгосон. Ярилцлага, олон төрлийн шалгалтуудаас гадна өмнөх сургуулиудын тодорхойлолтыг хардаг болсон.

Английн хааны гэр бүлийн гишүүдээс гадна 19 Ерөнхий сайд төрүүлсэн сургууль нь 21-р зуунд илүү олон чадварлаг хөвгүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс бэлдэн гаргахаар ажиллаж байна.

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ