Нобелийн шагналд нэр дэвшиж байсан Швед охин Лондоны байгаль орчны жагсаалд оролцжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-04-22 15:25 GMT+8

Нобелийн шагналд нэр дэвшиж байсан 16 настай Швед охин Лондоны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаалд оролцжээ. Тэрээр “Эх дэлхийгээ хамгаалахын төлөө жагсаж буй хүмүүсийг хэзээ ч бууж өгч болохгүй шүү” хэмээн уриалжээ.

Их Британийн “Extinction Rebellion” байгууллагын хүмүүс засгийн газар цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахгүй байгааг буруутган Лондонд жагсаж байгаа юм.

Цагдаагийн газрын мэдээлснээр жагсаал цуглаантай холбогдуулан 831 гаруй хүнийг баривчилжээ. Мөн 40 хүнийг замын хөдөлгөөнд саад учруулсан, цагдаа нарын ажилд хүндрэл учруулсан зэрэг шалтгаанаар торгосон байна.

Грета Тунберг Их Британийн “Marble Arch” гэх газар олон зуун идэвхтнүүдийн хамт өчигдөр илтгэл тавьсан юм. Тэрээр “Бид л өөрчлөлтийг авчрах хүмүүс. Бид энэ дэлхий, бидний ирээдүй, бидний хүүхдүүдийн ирээдүйн төлөө хэзээ ч тэмцлээ зогсоохгүй” гэжээ.

Тэр олон мянган сурагчдыг нэгтгэн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сургуулийн жагсаал зохион байгуулсныхаа дараа алдартай болсон юм. Тэрбээр улс орнуудыг шийдэмгий алхам хийхгүй байгааг шүүмжилж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэл өрнүүлж байв.

Үүний дараа Грета Тунбергийг өнгөрсөн оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн юм. Мөн 16 настай охин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Польшид болсон НҮБ-ын чуулганд, Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумд илтгэл тавьж байв.

Эх сурвалж: Reuters

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 85 санал өгсөн байна.

Дээшээ