Самсунгийн эвхэгддэг утаснууд эвдэрч эхэлжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-04-22 16:40 GMT+8

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Самсунг эвхэгддэг Fold утсаа хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүмүүст илгээн туршуулж эхэлсэн билээ. Тэгвэл тэдгээр утаснууд эхнээсээ эвдэрч эхэлсэн байна.

Блүүмбергийн Марк Гурман “Хоёр өдөр хэрэглэсний дараа миний Galaxy Fold-ын дэлгэц хагараад ашиглах боломжгүй болчихлоо. Бусад хүмүүст ийм асуудал тулгарч байгаа эсэхийг хэлэхэд хэцүү юм” хэмээн жиргэжээ.

The Verge-ийн Диетер Бон “Миний хэрэглэж байгаа Galaxy Fold-ын дэлгэц асуудалтай болчихлоо. Яагаад ийм зүйл болсныг мэдэхгүй юм. Ямартай ч Самсунгаас хариу сонсохыг хүлээж байна”

Харин CNBC-ийн Стив Ковач “Нэг өдөр хэрэглэсний дараа” гэсэн тайлбартай бичлэг оруулжээ.

Эдгээр хүсэлтүүдийн хариуд Самсунг “Үндсэн дэлгэц гэмтсэн хэд хэдэн гомдол хүлээж авсан бөгөөд бид шалтгааныг нь олохоор ажиллаж байна” гэжээ. Ямартай ч тус компаний дэлхийг гайхшруулах бүтээгдэхүүн ийнхүү гэмтэж байгаа нь тоолгүй орхиж болохгүй томоохон асуудал юм.

Galaxy Fold-ын дэлгэц ингэж эвдрэх болсон нь зарим хэрэглэгчид дэлгэц дээр байх туузан наалтыг хуулсантай холбоотой байх магадлалтай. Шинэ утас худалдан авахад дагалдаж ирдэг хамгаалалтын наалт шиг харагдах энэхүү наалт нь хамгаалалт бус утасны хэвийн ажиллагаанд чухал хамааралтай эд аж. Гэсэн хэдий ч туузан наалтыг хуулаагүй хүмүүсийнх хүртэл эвдэрсэн тохиолдол гарчээ.

Самсунг эвхэгддэг утасны зах зээлийн гол өрсөлдөгч болох Huawei-аас аль болох түрүүлж Galaxy Fold-оо зах зээлд нэвтрүүлэхийг зорьсон ч хараахан амжилттай болоогүй гэж дүгнэж болохоор байна.

2000 ам.долларын үнэтэй Galaxy Fold 2019 оны 4-р сарын 26-нд АНУ болон Европт худалдаалагдаж эхлэхээр төлөвлөгдөж байгаа ч дэлгэц эвдэрч байгаа асуудал энэхүү огноонд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 447 санал өгсөн байна.

Дээшээ