Шри-Ланкад болсон цуврал халдлагад долоон амиа золиослогч оролцжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-04-22 16:45 GMT+8

Дөрөвдүгээр сарын 21-ны өдөр буюу өчигдөр Шри-Ланка улсад болсон цуврал дэлбэрэлтүүдийг үйлдэхэд долоон амиа золиослогч оролцсон гэж “Associated Press” агентлаг мэдээллээ.

Амиа золиослогчид зургаан зочид буудал болон сүмүүдэд хуваагдан халдлага үйлдсэн байна. Хамгийн сүүлийн мэдээллээр террорист халдлага үйлдсэн гэх хэрэгт сэжиглэн 24 хүнийг баривчилжээ.  

Найман удаагийн халдлага өчигдөр орон нутгийн цагаар 08:45-аас эхлэн ар араасаа дараалан болсон юм. Дэлхий даяар загалмайн шашинтнууд Улаан өндөгний баярыг тэмдэглэж байх үед дээрх халдлагыг зохион байгуулжээ. Тус баярыг тэмдэглэхээр олон гадаадын жуулчин Шри-Ланка улсад ирээд байсан аж.

Халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 290 болж, 500 гаруй хүн гэмтсэн байна.

Эх сурвалж: TASS

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 85 санал өгсөн байна.

Дээшээ