Баянгол дүүргийн 56-р сургуулийн гаднах хөлбөмбөгийн талбайг хэсэгчлэн сургуулийн өргөтгөл барих гэж байгаа асуудал олны анхаарлыг татаад байгаа билээ. Бид энэ талаар сурвалжилж холбогдох эх сурвалжуудаас дараах тодруулгыг авлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн сард хийсэн захирагчийн албаны хурлын үеэр бүх дүүрэгт стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгуулах үүргийг холбогдох албаныханд өгөөд байсан билээ.
"ӨРГӨТГӨЛ БАРИХ БАЙСАН ГАЗАР ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМЫН БАЙР БАРЬСАН ГЭХ АЛБАН БУС МЭДЭЭЛЭЛ БИЙ"
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр мэдээлэл хийхдээ энэ талаар “Тэр хоёр сургуулийг хамарсан өргөтгөлийн ажил байсан. Нэг ажлыг хийнэ гээд нөгөөг нь сүйтгэж байгаад би хувьдаа мөн харамсаж байна. Өөр газар сургуулиа өргөтгөх байсан боловч тэнд нь Баянгол дүүргийн Ардчилсан намын үүрийн шинэ байрыг бариад арга буюу хөлбөмбөгийн талбайгаа таллаж сургуулиа өргөтгөж байгаа гэсэн албан бус мэдээлэл надад бий. Уг нь бол хөлбөмбөгийн талбайг өөрчлөөд барилга барьж байгаа нь зохисгүй үйлдэл. Гэхдээ хүүхдүүд суралцах орчиндоо багтаж шингэх боломжгүй, суух суудалгүй байхад өөр арга байхгүй байсан болохоор БСШУСЯ-аас авч байгаа арга хэмжээ гэж ойлгож байна” гэсэн юм.
Харин энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун “Сургуулийн эзэмшил талбайд бусад байгууллагад олгосон барилга барих зөвшөөрлийг бид хүчингүй болгодог. Тэгэхээр тухайн сургуулийн захиргаа өөрийн дотоод үйл ажиллагааныхаа хүрээнд өргөтгөл хийх нь манай газрын албанд хамааралгүй юм. Тэр намын байр эсвэл зүүн талд нь баригдаж байгаа Баянгол дүүргийн Тамгын газрын ажилчдын орон сууцны оронд өргөтгөлийг барих ёстой байсан уу гэдгийг бид мэдэхгүй. Нэг үгээр сургууль эзэмшил талбайдаа өргөтгөлөө барихад газрын албанаас зөвшөөрөл өгдөггүй юм. Төрийн өмчит байгууллага нь өөрсдийн үйл ажиллагааны зориулалттайгаар өргөтгөл барьж болно гэж хуулинд заасан байдаг. Тэр хүрээнд яамны зөвшөөрөлтэйгөөр өргөтгөл барьж, бид тэрхүү дотоод зохион байгуулалтад оролцох боломжгүй гэсэн үг” хэмээсэн юм.
"ДЭЭРЭЭС ӨГСӨН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ БОЛОХООР БИД ТҮҮНИЙГ НЬ ДАГАХААС ӨӨР АРГАГҮЙ"
Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал:
Хүүхдийн тоо ихдээд нэмэлтээр өргөтгөл барих хүсэлтийг тухайн сургуулийн захиргаа гаргана. Нийслэлийн өмчийн харилцааны газар, Боловсролын яам л энэ талаар шийдвэр гаргах эрхтэй байгууллага юм. Эхэндээ 56 болон 43-р хоёр сургуулийг холбоод өргөтгөл барих боломжтой эсэх талаар санал гарч байсан. Түүнээс хойш миний бие тодорхой хугацаанд ажиллаагүй бөгөөд саяхнаас эргээд ажилдаа орсон болохоор нарийн мэдээлэл алга.
Албаны хүмүүс орчинтой танилцаж өргөтгөл барих хамгийн боломжит хувилбарыг сургуулийн хөлбөмбөгийн гуравны нэг талбай хэмээн шийдвэрлэжээ
БСШУСЯ-аас ажлын хэсэг гараад бид хамтдаа очиж хойд талын дөрвөн гражийг холдуулах арга байгаа эсэх талаар ярилцсан. Тухайн газар нь мөн маргаантай байгаа юм билээ. Манай дүүрэгт сургууль цэцэрлэгт барилгаас дээш өргөтгөл барих, нурааж шинээр барьж буй тохиолдлууд өмнө нь байсан. Өнгөрсөн жил гарсан шийдвэр ч он дамжсаар өдийг хүрсэн. Дээрээс өгсөн зөвшөөрөлтэй болохоор бид түүнийг нь дагахаас өөр аргагүй. Ер нь сургуулийн удирдлагууд сурагчдынхаа ачааллыг тооцоолж, хаана өргөтгөл барих боломжтойг судалж саналаа өгдөг" гэсэн юм.
Бид ийнхүү Нийслэлийн Ерөнхий боловсролын 56-р сургуулийн нөхцөл байдалтай танилцлаа. Сургуулийн хойно байрлах хөлбөмбөгийн талбайн гуравны хоёр хэмжээтэй хиймэл зүлгийг хуулж, тал хэсгийг нь ухаж газар шорооны ажлыг эхлүүлсэн байв.
Мөн тухайн талбайд баригдах өргөтгөлийн барилгын хэмжээг цагаан шохойгоор зурж тэмдэглэжээ. Үүдэнд нь шинэ хаалга хийж байгаа гэх ажилчдаас энэ талаар тодруулбал “Ойрын хоёр хоног барилгын ажил явагдаагүй” гэх тайлбарыг өглөө.
Ийнхүү Нийслэлийн 56-р дунд сургуулийн захирал З.Байгалмаатай уулзаж дараах тодруулгыг авлаа.
-Манай сургууль ирэх хичээлийн жилд 111 бүлгийн 4900 гаруй хүүхэд хүлээн авна. Тэр дундаа гуравдугаар ээлжид 16 бүлгийн 800 гаруй хүүхэд хичээллэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Засгийн газраас “Бүх сургууль хоёр ээлжээр хичээллэнэ” гэсэн шийдвэр гаргасантай холбоотойгоор 2018-2019 оны хичээлийн жилд манай сургуулийн өргөтгөлийг барихаар улсын төсөвт 3.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Тийнхүү Нийслэлийн захирагчийн алба, Хөрөнгө оруулалтын газар, Хот төлөвлөлтийн газраас холбогдох албаны хүмүүс ирж уулзан орчинтой танилцаж өргөтгөл барих хамгийн боломжит хувилбарыг сургуулийн хөлбөмбөгийн гуравны нэг талбай хэмээн шийдвэрлэсэн. Нэг үгээр энэ нь миний биш дээд албан тушаалтай хүмүүсийн гаргасан шийдвэр юм.
Ингээд 2018 оны есдүгээр сард "Солют" констракшн компани тендерт шалгарч дөрөвдүгээр сарын 15-нд ажлаа эхлүүлсэн. Ер нь сургуулийн газраас хэсэгчлээд өгчихдөг нь энэ газрын албатай холбоотой. Учир нь бид дүүргийн иргэний хэрэг болон Нийслэлийн захиргааны хэрэг дээр жил гаруйн хугацаанд газрын маргаантай явж байна. Хэрэв тэр байхгүй байсан бол цааш 606 мкв талбайд, хөлбөмбөгийн талбайн маш бага зайг хамруулж өргөтгөл барих боломж байсан. Сургуулийн хашааг түрэн барьсан дөрвөн граж байгаа нь газрын маргаан үүсгэж байгаа юм. Миний хувьд хөлбөмбөгийн талбайгаа өгөхгүй гэж нэлээн зүтгэсэн. Талбайг хөндөхгүйгээр хоёр сургуулийг холбосон өргөтгөл хийх саналыг ч анх дэвшүүлж байсан" хэмээсэн юм.
Мөн Баянгол дүүргийн Тамгийн газрын 50 айлын орон сууц бүхий шинээр баригдаж буй барилгын газар 56-р сургуулийн эзэмшилд байсан ч 2016 онд Нийслэлийн газрын албанаас сургуулийн эзэмшлийн бус болгосон байсан гэдгийг З.Байгалмаа захирал хэлж байлаа.
Үргэлжлэлийн дараах видеоноос хүлээн авч үзнэ үү.