2018 оны баярын улирлын зав чөлөөгүй нэгэн орой Сан Франциско хотын Frances зоогийн газрын эзэн, ерөнхий тогооч Мелисса Переллод сүйрлийн аюул тулгарав. Аяга угаагч ажилдаа ирээгүйгээс гадна тогооч дутагдалтай байжээ. Тэрбээр Pared аппликейшныг ашиглан хүн дуудахад 35 минутын дараа аяга угаагч хаалга тогшсон хэмээн ярилаа. Переллод тохиолдсон явдал нийтийн хоолны салбарт ганц удаагийнх биш бөгөөд байдал улам муудсаар байна.
Нью-Йорк хотод бүрэн үйлчилгээтэй зоогийн газрын тоо 2016-2018 онд 8563-9800 болж нэмэгдсэн бол мянганы үеийнхэн бүтэн цагийн ажил хийх дургүй болжээ. Иймээс байнгын аяга угаагч олоход нэлээд хэцүү. Хоолны салбарын ажиллах хүчний дутагдал үйлчлүүлэгчдэд ч нөлөөлж, хүмүүс тахиаг ийм удаан шардаг билүү хэмээн бодох нь олонтоо. Статистикаас үзэхэд зоогийн газарт дундаж ажлын хугацаа нэг сар 26 хоног байна. Уг асуудлыг шийдэх зорилготой Pared апп-ыг Стэнфордын төгсөгч, зоогийн газарт ажиллах туршлагатай Вилл Пасио 2015 онд зохиосон юм. Эхэндээ эднийх эрэг хавийн хотуудыг хамарч, угаагч, бэлтгэгчдийн ажлын байранд хүмүүсийг санал болгож байв.
Улмаар байрлалаа тэлсний дээр үйлчлэгч, нарийн хоолны тогоочийг хүртэл нийлүүлдэг болжээ. 2018 онд эднийх Нью йорк руу ирж, хэд хэдэн томоохон үйлчлүүлэгчтэй болсны дотор Vongerichten, Tom Colicchio, and Tao Group сүлжээнүүд багтав.
Хөдөлмөрийн статистикийн товчооны 2016 оны тайланд нийтийн хоолны салбарт ажиллагсдын сэлгээ жилдээ 73 хувьд хүрдэг буюу 16 сарын хугацаанд бүх ажилтан солигддог байна.
Энэ оны сүүлээс Пасио, Лу нар үйл ажиллагаагаа Филадельфи, Вашингтон хотууд руу өргөжүүлэхээс гадна 2020 он гэхэд Америкийн бүх метрополитан хотуудыг хамрахаар төлөвлөөд буй. “Би тэднийг Лос Анжелест ирэхийг гуйж байгаа” хэмээн ирэх зунаас зоогийн газар нээхээр бэлтгэж буй хатагтай Перелло ярилаа. Ажил олгогсдын хувьд Pared-ын ашиг тус илэрхий. Цагийн ажилтныг халж, солиход нэг хүнээс 5.8 ам.долларын алдагдал хүлээдэг гэж Корнелын Мишель Кортез Зочид буудлын удирдлагын сургуулийн мэргэжилтнүүд тооцоолсон байна.
Хөдөлмөрийн статистикийн товчооны 2016 оны тайланд нийтийн хоолны салбарт ажиллагсдын сэлгээ жилдээ 73 хувьд хүрдэг буюу 16 сарын хугацаанд бүх ажилтан солигддог байна. Гэхдээ энэ апп зөвхөн ажил олгогчдод ашигтай гэж үзэж болохгүй. Тухайлбал зоогийн газрын ажилтан хүүхэд, тээвэр, давхар ажил гэх мэт олон шалтгаанаар ажилдаа ирж чадахгүй тохиолдол гарахад энэ апп-д хандаж болно.
Зоогийн газрын тогоочийн жилийн дундаж орлого 26400 ам.доллар, угаагчийнх 23100 гэж BLS фирм тооцоолсон байна. Ноён Лу энэ талаар “Энэ хүмүүс өөрсдөө ч хянахад хэцүү шахуу хуваариар ажилладаг. Нэг өдөр л ажил тасалбал халагдах энүүхэнд. Уян хатан эдийн засаг тэдэнд үйлчилдэггүй” хэмээн тайлбарлав. Pared-ыг ашиглахад маш хэлбэр. Ажил горилогч ажлын түүхээ бичээд хоёр тодорхойлолт хавсаргахад хангалттай. Апп-ын ажилтнууд виртуал тодорхойлолт шалгах систем ашиглан тэдний өргөдлийг хянана.
Түүнчлэн ажил горилогч аль ажилд тохирохыг программаар тодорхойлно. Тус компани одоо 10000 орчим гэрээгээр ажиллагчтай болсон байна.
Ноён Лу “Манай хүмүүс цагт 20, жилдээ 41000 ам.доллар олдог. Сардаа 9000-ыг авдаг нэг хүн бий” гээд апп ажиллагсдаас бус зоогийн газруудаас үйлчилгээний хөлсөө авдаг хэмээн онцлов. Гэхдээ зарим нэг сөрөг зүй байдгийг Перелло ярилаа. “Pared-ын хүн ирээд би цагт 20-ийг авна гэдэг. Байнгын ажилтан үүнийг сонсоод би яагаад 16-г авч байгаа билээ хэмээн бодно. Тэд татвар, нийгмийн даатгалаа тооцдоггүй. Иймээс байнгын ажилчин гарах тохиол бий” хэмээн өгүүллээ.
Кейт Кейдер