Нью-Йоркийн кино коммиссар жүжигчин Патришиа Свини Кауфман

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-04-23 10:10 GMT+8

Нью-Йоркийн кино соёл урлагийг цэцэглүүлэн хөгжүүлэгч, бизнес хатагтай, чадварлаг жүжигчин, гайхалтай ээж, сайн гэргий Патришиа Свини Кауфманыг танилцуулж байна.

Патришиа Свини Кауфман Нью-Йоркийн Үндэсний киноны бүрэн эрхт төлөөлөгч, Нью Йоркийн Үндэсний киноны холбооны  ТУЗ-ийн гишүүн, “Хамптон олон улсын кино наадам”-ын Нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд хуульч мэргэжилтэй. Нью-Йоркийн татварын урамшууллын хуулийг батлахад оролцсон. Өөрийн нөхөр Лойд Кауфманы найруулсан хэд хэдэн кинонд дүр бүтээжээ.  

Variety сэтгүүлээс эрхлэн гаргадаг нөлөө бүхий 50 хүчирхэг эмэгтэйн жагсаалтанд багтсан бөгөөд 2009 онд “AFCI” холбооных нь зүгээс түүнийг Arthur M. Loew Crystal Vision, 2010 онд Нью Йоркийн кино телевизийн урлагийн эмэгтэйчүүдийн холбооноос түүнд салбарын зорилго, үйлдвэрлэлд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Muse Award”  шагнал олгож, 2013 онд хатагтай Кауфман  Нью-Йорк мужийн Готам хотын 50 эрхмийн нэгээр тодорчээ.

Патришиа Свини Кауфман нь 1948 онд Хойд Каролинад төрж өссөн. Түүний эцэг эх түүнийг багаас нь “Чи ирээдүйд юу ч хийж болно” гэж хэлдэг байжээ. Тэрбээр үүний талаар 2010 онд шагнал авахдаа хэлж байсан юм. Патришиа 1970 онд Виржиниа мужийн Sweet Briar коллежийг төгсөөд Нью-Йоркийн Колумбын их сургуульд мастерийн зэрэг хамгаалсан. Тэр гайхалтай уран бүтээлчээс гадна гурван охины сайн ээж бөгөөд охидыг нь Чарлотэ, Лили Хаес, Элизабэт гэдэг. Тэд  Нью-Йоркад оршин суудаг.

Патришиа Свини Кауфман нь Лойд Кауфмантай 1974 оны долдугаар сарын 13-нд гэрлэсэн бөгөөд “Toxic Avenger”, “Бүдүүн эрийн өдрийн тэмдэглэл”, “Үйлчлэгч !” гэх мэт кинонд нь дүр бүтээж байсан юм.

Нью-Йорк муждаа кино урлагийг цэцэглүүлэхийн тулд тэр мужаа өөр орны кино ертөнцтөй холбодог. Түүнчлэн түүний албан газар кино ертөнцөд нөлөөлөх боломжтой хууль тогтоомж, татварыг өөрчлөх санаанууд, зохион байгуулалтыг хянаж шийдвэр гаргадаг.

Кауфман нь эзэнт гүрний муж хөгжүүлэлтийг шинэчилж буй кино үйлдвэрлэл, кредит урамшууллын программд хяналт тавьдаг. Энэхүү програм нь Нью-Йорк хотод чанартай кино хийсэн үйлдвэрүүдэд  урамшуулал өгдөг юм.

Сонирхуулахад Патришиа Свини Кауфман гэдэг энэхүү гайхалтай эмэгтэй нь Швед Италийн дунд оршдог Матерхорн уулан дээр гарч байсан спортлог амьдралын идэвхтэй нэгэн юм.

Б. Намуун

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ