Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамж гаргаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилт хийх ажлыг эхлүүлжээ.
Энэ ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн нийт есөн байршилд нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барьсан хашаа, хайс зэргийг буулгаж, явган хүний зам талбай зорчих хэсгийг чөлөөлөөд байна.