"Данкон" маршийн эхний 40 байрыг монгол цэргүүд эзэлжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-04-23 11:25 GMT+8


Афганистан улсад явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа С.Бат-Эрдэнэ захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн бямба гарагт эх орондоо ирсэн. 

Тус цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэх хугацаандаа гадаадын цэргийн алба хаагчдын дунд уламжлал болгон явагддаг “Данкон" маршийн тэмцээнд өндөр амжилт үзүүлжээ. 20 гаруй орны 300 гаруй цэргийн алба хаагч оролцсон гүйлтийн тэмцээний эхний 40 байрыг завсаргүй Монголын энхийг сахиулагчид эзэлсэн байна.

Тэргүүн байрт Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн дэд ахлагч Н.Баасандорж шалгарч, Дани улсын Элчин сайдын яамнаас шагнуулжээ. Багийн захирагчаасаа эхлээд 39 цэргийн алба хаагч маршийн тэмцээнд амжилттай оролцсонд гадаадын цэргүүд баяр хүргэж, амжилт хүсжээ. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ