Монголын ардчилсан холбооны залуучуудын зөвлөлийн төлөөлөл Х.Эрдэнэбаатар, Д.Баянмөнх, Б.Бат-Энэрэл нар “Капитал” банкны асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэд МАН эрх барьж байх хугацаандаа дөрөв дэх банкийг дампууруулж буй бөгөөд энэ үйл явдалд АН сөрөг хүчний үүргээ биелүүлэхгүй байгааг хэлэв. 2015 оноос хойш Капитал банкийг дампууруулахгүй байх боломж байсаар байтал Монголбанк ямар ч арга хэмжээ аваагүй гэдгийг хэлж байна.
МоАХ-ноос "Монголбанк хуулиар заасан хяналтаа тавиагүй, эрүүлжүүлэх арга хэмжээ яаралтай аваагүй, МАНАН бүлэглэл сонгуулийн мөнгөө уг банкны харилцагчдын хөрөнгөөр босгосноос үүдэн дампуурах шалтгаан бий болсон. Капитал банкинд төрийн сангуудын хөрөнгө байршуулах шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хууль хяналтын байгууллага хэрэг үүсгэн шалгах ёстой" хэмээн үзэж байгаа юм байна.