Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-д үргэлжилж байна. Тус тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид, мастер гэсэн гурван насны ангиллаар болж байгаа юм. Жюү жицүгийн ДАШТ-д манай улсаас 70 гаруй тамирчин оролцох бөгөөд эхний өдрүүдийн дараах байдлаар гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байна.
Өсвөр үеийн 52 кг-ийн жинд Сэлэнгэ аймгийн “Шинэ Бадрах” дэвжээний тамирчин Гансүхийн Батцэцэг, залуучуудын -70 кг-ийн жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Батмөнхийн Хулан, өсвөр үеийн -45 кг жинд Сэлэнгэ аймгийн “Шинэ Бадрах” дэвжээний бөх Бадрахын Шинэтулга нар аваргын алтан медаль хүртэж, “Дэлхийн аварга” болов.
Харин Архангай аймгийн тамирчин Баатарболдын Баасансүрэн өсвөр үеийн -48 кг-д, Баянхонгор аймгийн тамирчин Баянжаргалын Батцэцэг өсвөр үеийн -57 кг-д, Сэлэнгэ аймгийн “Шинэ Бадрах” дэвжээний тамирчин Саранбаярын Шинэхүү өсвөр үеийн -42 кг-д, “Гаруда” академийн бөх Өлзийбаярын Бат-Оргил өсвөр үеийн -60 кг-д тус тус мөнгөн медаль хүртсэн бол Сэлэнгэ аймгийн “Шинэ Бадрах” дэвжээний тамирчин Ганбатын Мөнхтуяа өсвөр үеийн -40 кг жинд, “Баялаг” клубын тамирчин Цогбаярын Хосбаяр өсвөр үеийн -45 кг жинд, “Их Шавь” дэвжээний бөх Сайханы Одбаяр өсвөр үеийн -67 кг жинд, мөн тус дэвжээний тамирчин Ганбаатарын Гарамхүү өсвөр үеийн -50 кг жинд хүрэл медалийн эзнээр тодорсон байна. Жюү жицүгийн ДАШТ энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.