ҮНДЭСНИЙ БӨХ: О.Хангай харцага тэргүүлж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-04-23 13:20 GMT+8

2019 оны төрийн их баяр наадам болоход гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ сард улс аймгийн алдар цолтой бөхийн барилдаан нэг удаа, таван сард хоёр барилдаан төлөвлөгдсөн байна. Монголын үндэсний бөхийн холбооноос  2018-2019 оны улиралд 11 том барилдаан зохион байгуулав. Улсын харцага О.Хангай гурван удаа, Э.Оюунболд хоёр удаа, Б.Гончигдамба хоёр удаа, Р.Пүрэвдагва нэг удаа, Д.Анар нэг удаа, П.Бүрэнтөгс нэг удаа, Б.Бат-Өлзий нэг удаа тус тус түрүүлээд байна. Сүүлийн жилүүдийн байдлаас харахад төрийн наадамд заалны барилдаанд тогтмол сайн барилдаж байгаа 1-2 түрүү авсан бөх түрүүлээд байгаа зүй тогтол бий.

Энэ улирлын тэргүүн байр булаацалдсан бөхчүүд:

Нээлтийн барилдаан-П.Бүрэнтөгс Б.Бат-Өлзий

Бөх билэгт дэвжээний ой-Э.Оюунболд Б.Амарзаяа

Монгол бахархлын өдөр-Д.Анар Б.Бат-Өлзий

Улс тунхагласны барилдаан-Б.Гончигдамба Ц.Содномдорж

Ерөнхийлөгчийн цом-О.Хангай Н.Батсуурь

Шинэ үндсэн хуулийн барилдаан-О.Хангай Н.Батсуурь

Сар шинийн барилдаан-Р.Пүрэвдагва Ц.Содномдорж

Эх орончдын өдрийн барилдаан-О.Хангай Э.Энхбат

Зэвсэгт хүчиний өдрийн барилдаан-Б.Гончигдамба Э.Оюунболд

Ардчилсан намын 29 жилийн ой-Б.Бат-Өлзий Э.Оюунболд

Сонгинохайрхан уулын хишиг барилдаан-Э.Оюунболд Н.Золбоо

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ