Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны Эмэгтэйчүүдийн мэргэжлийн лиг болох “WNBA” АНУ-ын спортын төрөлжсөн CBS телевизтэй хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан байна.
Энэхүү гэрээнд CBS телевиз WNBA 2019 оны улирлын хамгийн оргил гэсэн 40 тоглолтыг орон даяар шууд дамжуулахаар болжээ. WNBA-ын тоглолтууд өмнө нь “NBA TV”-ээр гардаг байсан бол жилээс жилд эмэгтэй тоглогчдын хөгжил, дэвшил үзэгчдийн хамрах хүрээ ихсэж байгааг энэхүү гэрээ гэрчилжээ.
NBA-ын хөгжил өмнө нь ийм зарчмаар буюу телевизийн гэрээг байгуулснаар хурдацтай хөгжсөн билээ. Ямартай ч лиг 5 сарын 25-нд эхлэх бөгөөд CBS телевизийн эхний шууд дамжуулалт Миннесота Линкс Чикаго Скай багуудын тоглолт байх юм.
Сэтгүүлч: Л. Тулга