САГСАН БӨМБӨГ: АНУ-ын шигшээ багийг дасгалжуулах бүрэлдэхүүн тодорлоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-04-23 14:35 GMT+8

Энэ зун болох сагсан бөмбөгийн ДАШТ-д АНУ-ыг шигшээ багийг удирдах хүнээр Грег Попович дасгалжуулагч сонгогдоод байсан билээ. Түүний туслах дасгалжуулагчдаар Голден Стэйт Уорриорс багийн ахлах дасгалжуулагч Стив Керр, NCAA Виллановагийн их сургуулийн ахлах дасгалжуулагч Жэй Врайт нар сонгогдоод байгаа юм.

Хамгийн сүүлд Индиана Пэйсерс багийн ахлах дасгалжуулагч Нэт МакМиллан мөн энэ бүрэлдэхүүнд нэрлэгдсэн боловч өөрийн хүсэлтээр дасгалжуулагчдын бүрэлдэхүүнээс гарсан байна.

Улмаар түүний оронд Атланта Хокс багийг энэ улирал ахлан ажилласан залуу дасгалжуулагч Лойд Пийрс сонгогджээ. ДАШТ 8 сарын 31-нд БНХАУ-д эхэлнэ. АНУ-ын баг Турк, Чех, Япон зэрэг улсуудтай ‘E’ хэсэгт багтаад байгаа билээ.

Сэтгүүлч: Л. Тулга

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ