NBA: Милоуки Бакс 2001 оноос хойш анх удаа цувралд яллаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
SPS

2019-04-23 17:50 GMT+8

Лигийг амжилтаараа тэргүүлж улирлын турш гайхалтай тоглосон Милоуки Бакс баг эхний шатанд наймдугаар байрт шалгарсан Дэтройт Пистонс багтай таарсан билээ.

Цувралын эхний хоёр тоглолтод талбайдаа төвөггүй ялалт байгуулсан Бакс аялан тоглолтод ч хялбархан ялалт байгуулж 4:0 харьцаатай Пистонсийг шүүрдлээ.

Эдгээр хожсон тоглолтууддаа Милоуки Бакс:

Тоглолт 1: Бакс 121:86 Дэтройт

Тоглолт 2: Бакс 120:99 Дэтройт

Тоглолт 3: Бакс 119:103 Дэтройт

Тоглолт 4: Бакс 127:104 Дэтройт

Мөн Милоуки Бакс 2001 оноос хойш анх удаа плэйоффын цувралд хожиж байна. Тэд ийнхүү хоёрдугаар шатанд Бостон Сэлтикс багтай таарч байгаа бөгөөд Сэлтикс эхний шатандаа 4:0 харьцаатайгаар Индиана Пэйсерсийг шүүрдсэн билээ.

Харин Милоуки Баксын эсрэг цувралд нэг ч ялалт байгуулж чадаагүй Дэтройт Пистонс баг нэгэн таагүй амжилтын эзэд болсон бөгөөд NBA плэйоффын түүхэнд хамгийн олон тоглолт дараалан хожигдсон баг болжээ.

  1. Дэтройт Пистонс 14
  2. Нью Йорк Никс 13
  3. Мэмфис Гриззлис 12
  4. Шарлотт Хорнэтс/ Бобкэтс 12

П.Хатансайхан

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ