Galaxy Fold-ын худалдаанд гарах хугацаа хойшлов

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-04-23 15:35 GMT+8

Хүлээлт өндөртэй байсан Самсунгийн Galaxy Fold-ын албан ёсоор худалдаанд гарах хугацаа тодорхойгүй хоногоор хойшлов.

Цөөн тооны хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүмүүст тараагдсан туршилтын Galaxy Fold-уудын заримынх нь дэлгэц гэмтэж ажиллагаагүй болсны улмаас уг шийдвэрийг гаргажээ.

Ийнхүү хойшлох болсон нь Самсунг тэр байтугай гар утасны зэх зээл нэг алхмаар ухарч байгаа хэрэг юм. Учир нь хүн бүр эвхэгддэг утаснуудыг зах зээлд тэсрэлт хийн, гар утасны хөгжлийн түүхэнд нэгэн хуудас шинээр нэмнэ гэж үзэж байсан билээ.

Мэдээж 1980 ам.долларын үнэтэй Galaxy Fold-ыг асар олон тоогоор зарагдана гэж тооцоолоогүй ч технологийн хувьд шинэ эриний эхлэл гэгдэж байсан юм.

Өчигдөр хийсэн албан ёсны мэдэгдэлдээ худалдаанд гарах хугацааг хэсэг хугацааны дараа зарлана гэжээ. Мөн Galaxy Fold-ыг урьдчилан захиалсан хэрэглэгчдээс уучлалт хүссэн байна.

Эх сурвалж: CBS News

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ