Усны үнийг литр тутамд 9-20 мөнгөөр НЭМЖЭЭ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-04-23 16:00 GMT+8

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан өнгөрсөн сарын 29-нд болжээ.

Хурлаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг, Налайх дүүргийн хэрэглэгчийн усны үйлчилгээний тарифыг өөрчилсөн байна. Усны үйлчилгээний зардалд зайлшгүй нөлөөлөх хүчин зүйлсүүд байдаг аж. Эдгээр нь валютын ханш, инфляци, дулаан, цахилгаан, эрчим хүчний тариф, хөрөнгийн зардлын өсөлт юм. Эдгээрээс шалтгаалан тарифын зохицуулалт хийх шаардлага үүсчээ.

Өрхүүд сар бүр усны суурь хураамжид 2500 төгрөг төлдөг.

Улаанбаатар хотын хэрэглэгчийн 1 литр усны тарифыг ахуйн хэрэглээнд цэвэр ус 9 мөнгөөр, бохир ус 11 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 18 мөнгөөр, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдүүлсэн байна. Шинэ үнийг ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхээр боллоо.  

Налайх дүүргийн хэрэглэгчийн 1 литр усны тарифыг ахуйн хэрэглээнд цэвэр ус 10  мөнгөөр, бохир ус 10 мөнгөөр, аж ахуйн нэгж байгууллагын цэвэр ус 10 мөнгөөр, бохир ус 20 мөнгөөр тус тус нэмэгдүүлэн  2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлнэ гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс мэдээлэв.

Өрхүүд сар бүр усны суурь хураамжид 2500 төгрөг төлдөг. Одоо хүчин төгөлдөр байгаа тарифаар цэвэр ус нэг литр нь 0.62, бохир усных 0.47 төгрөг байгаа юм.  

Цэвэр усны хэмжээ нь халуун, хүйтэн усны нийлбэрээр тооцогддог бол бохир усны хэмжээ нь цэвэр усны хэмжээтэй тэнцүү байна гэсэн зарчмаар усны хэрэглээг тооцдог.  

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ